Мэдээ

түүхэн замнал

түүхэн замнал
Бидний тухай

ГОВЬСҮМБЭРАЙМГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

 

 

Алсын хараа:” Идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэгч аймаг”

 

Эрхэм зорилго:”Эрүүлчийрэг бие бялдартай иргэд хамт олныг төлөвшүүлж, биеийн тамир, спортыг нийтийнхүртээл болгон сонгон хөгжүүлж буй  спортын төрлүүдээр спортын өндөр ур чадвар, цолзэрэгтэй тамирчдыг бэлтгэх”

Говьсүмбэр аймгийн Биеийн тамир, спортын газар нь 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Чойр хотын даргын 12 тоот захирамжаар “Чойр хотын залуучууд спортын хороо” нэртэйгээр байгуулагдсан юм.1994-2002 он хүртэл  Биеийн тамир, спортын төв,

2002-2010 Биеийн тамир, спортын хороо,

 2010-2013 он хүртэл Биеийн тамир, спортын газар,

 2013-2014 он хүртэл Соёл, спорт, аялал жуулчлалын газар,

2015 оноос Биеийн тамир, спортын газар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.Байгууллагын анхны даргаар Сосорбурамын Балжинням 1991-2004 он хүртэл,2004-2018 он хүртэл Монгол улсын гавъяат дасгалжуулагч Л.Цэдэнсодном,2018 оноос б.Буянтогтох даргаар ажиллаж байна. Анхны дасгалжуулагчдаар Б.Буянтогтох, Л.Цэдэнсодном нар ажиллажэхэлсэн бол хөнгөн атлетикийн дасгалжуулагчаар Ц.Мөнхжаргал 1994-1998 онд, Д.Нарантуяа 2000-2002 онд, бөхийн дасгалжуулагчаар Д.Түмэнжаргал 1998-1999 онд, Д.Батжаргал 2004-2010,боксын дасгалжуулагчаар Г.Төгсбаяр 2002-2012 онд ажиллаж байлаа.Мөнбайгууллагын үйл ажиллагааны цөм болсон захиргаа аж ахуйн  албанд Ж.Дуламсүрэн, Д.Бямбасүрэн, М.Эрдэнэ-Очир,О.Наранчимэг, Г.Зоригтбаатар, Төмөрбаатар, Уранчимэг, Л.Алтанцэцэг, Ч.Энхцэцэг,Б.Анхбаяр, Н.Туяа, Н.Дуламсүрэн, Батсүх, Дагдандорж, Д.Ренцэндорж, Цогмагнай,Ишнангаа, Р.Ганбат, Чинзориг, Д.Жамбаноров, Октябрь нарын албан хаагчид ажиллажирсэн түүхтэй.     

Бүтэц зохион байгуулалт:

 

v  Байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл, орон тоо бүтэцтэйуялдуулан Спортын алба, Биеийн тамирын алба, Захиргаа, санхүүгийн алба,Усан спорт сургалтын төв гэсэн  4 үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулжбайна.

Биеийн тамир спортын газар нь батлагдсанорон тоо 11 бөгөөд дарга Б.Буянтогтох,  Биеийнтамир, спортын бодлогын албаны дарга М.Батдэлгэр,  Өсвөр үе,залуучууд, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Биеийн тамир хариуцсан мэргэжилтэнБ.Баярмаа, Б.Уянга, Бөхийн төрлийн спортын дасгалжуулагч  Ш. Наранбаяр, нягтлан бодогчоор Б.Лүнгэрэгжанцан, нярав-бичиг хэргийн ажилтан Н.Эрдэнэцэцэг нар болон М.Адъяа, Б.Оюунбямба, Ж. Нямсүрэн А.Төмөрсүх,С.Хонгорзул, Д.Наранбатнарын үйлчилгээний6 ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байна.Тэдгээрийн дотор төрийн захиргааны 3ажилтан ажилладаг.

Говьсүмбэр аймагт 2013  онд усан бассейн байгуулагдсанаар Усан спорт сургалтын алба бий болж эрхлэгч С. Хүрэлбаатар, дасгалжуулагч Б.Батмөнх, аврагч багш Б.Түмэнбаяр, эмчГ.Цэнгэмаа үйлчлэгч М. Туул нар говь нутагт усан спортыг хөгжүүлэхүйлсэд үр бүтээлтэй ажиллажирлээ.

Боловсон хүчин хүний нөөцийн хувьд спортын өндөр цол зэрэгтэй мэргэжилтнүүдээрхангагдан орон нутгийн онцлог, уламжлал, хүүхэд залуусын сонирхол, материаллаг бааз,байгаль цаг уурын онцлогтой уялдуулан спортын 10 төрлөөр өсвөрийн шигшээ багбайгуулан сургалт дасгалжуулалтын үйл ажиллагааг шаардлагын түвшиндзохион байгуулж байна.       Волейбол, бокс, чөлөөт бөх, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис, хөнгөнатлетик, усанд сэлэлт, хөлбөмбөг, футзал, даам, жүдо бөх, пауэрлифтинг, крекит,үндэсний бөх, үндэсний сурын харваа, шагайн харваа зэрэг спортын төрлүүдтүгээмэл хөгжсөн.          

         Идэвхтэйхөдөлгөөн нийтийн биеийн тамирын уламжлал болгон зохион байгуулдаг “Өвлийнагаар өлчир бие” өвлийн өдөрлөг, “Эх байгалиа хайрлаж идэвхтэй амьдарцгаая”явган аялал, хөдөөгийн залуучуудын “Хөдөөгийн баясгалан” өдөрлөг, усан спортын “Усаарчийрэгжье” акуа өдөрлөг, Бие бялдрын сорилын өдөрлөг, Олимпийн өдөр, Монголынтамирчдын баярын өдөрлөг, “Хаврын баяр” кросс, “Эрүүл бие” дугуйн аялал, ажлынбайрны дасгал, хийн дасгал, аэробекийн “Хөдөлгөөн эрүүл мэнд” өдөрлөг, алхалт,гүйлт сонирхогчдын “Өглөөний агаар өнөөдрийн эрч” өглөөний гүйлт зэрэг иргэдийнхүсэн хүлээдэг арга хэмжээнүүд тогтмолжсон байна.                                                                                                        

   Ахмадмастеруудын холбоо, Хөгжлийн бэрхшээлтэйиргэдийн салбар зөвлөл, Антверпен Олимпийн зөвлөлтэй хамтран дэмжин ажилладаг.                                                                   

  Говьсүмбэраймагт үйл ажиллагаа явуулдаг спортын 19 холбоо, 3 клубтэй өдөр тутам хамтранажилладаг.      Аймгийн ЕБС-иудыг түшиглэн спортын гүнзгийрүлсэн сургалт дасгалжуулалтыгбиеийн тамирын багш нараар удирдуулан зохион байгуулдаг.            

Аймгийн хүүхдийн “Хүүхэд ба спорт” зөвлөл, эмэгтэйчүүдийнТББ-ын хүрээнд “Эмэгтэйчүүд спорт” зөвлөл үйл ажиллагаа явуулж хүүхэд,эмэгтэйчүүдийн сонирхол, чиг хандлагад нийцүүлэн төрөл бүрийн арга хэмжээзохион байгуулж ирсэн байна.                             

  Материаллагбаазын хувьд  36мХ20м спорт заал,фитнессийн 10мХ10м танхим, бөхийн төрлийн 8мХ8м танхим, 200м-ийн тойрог бүхий цэнгэлдэххүрээлэн, 100Х60 хөлбөмбөгийн хиймэл зүлгэн талбай бүхий обьекттой.                                                                                                   

    Хаялга нуур,Сүмбэр гардены хоккейн талбай зэрэг өвлийн спорт хөгжүүлэх байгалийн болон хиймэлорчинтой.

Манай байгууллагын мэргэжилтнүүд ньажилдаа үр бүтээлтэй тогтвортой ажиллаж мэргэжилдээ туршлагажиж дадлагажсан ба  “БТС-ын тэргүүний ажилтан”-4,  “Алтан гадас”одонтой -2 албан хаагч ажилладаг  юм.

2006, 2011 ондуудад Говьсүмбэр аймгийн “Тэргүүний хамт олон”-оор шалгарч 2007 ондулсын хэмжээнд “Биеийн тамирыг манлайлагч хамт олон”, 2009 онд “Бүтээлчхамт олон”, 2015 онд Биеийн тамир спортынулсын хорооны “Шилдэг хамт олон”, 2017 онд Говьсүмбэр аймгийн Нийгмийн бодлогынхэлтэсийн “Шилдэг байгууллага”-аар шалгарч байжээ.

 

 

 

Хуцаалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.