Мэдээ

Даргын мэндчилгээ

    Ажил мэргэжил, санаа зорилго нэгтэй спортын салбарын албан хаагчид,  үе үеийн тамирчид, спортын зүтгэлтнүүд, сонирхогч, дэмжигчиддээ Их эзэн Чингисийн алтан ургийн  Тост Боржигинхоны өлгий нутаг Говьсүмбэр аймгаас мэндчилж  байгаадаа нэн таатай байна.

Эрүүл чийрэг бие бялдартай иргэд, хамт олныг төлөвшүүлж, үндэсний болон орчин цагийн спортын өндөр ур чадвар, зэрэг, цолтой тамирчдыг бэлтгэх эрхэм зорилгыг журамт үүргээ болгон ажиллаж байгаа аймгийн Биеийн тамир, спортын газрын хамт олон бид орон нутгийн өв уламжлал, ёсзаншил, байгаль цаг уурын онцлог, хүүхэд залуусын хүсэл сонирхол, хөгжлийн чигхандлагатай уялдуулан алсын хараагаа тодорхойлж, идэвхитэй хөдөлгөөнийг эрхэмлэгч жишиг аймаг болох зорилттой ажиллаж байгаа билээ.

     Төр, засгийн оновчтой бодлого, орон нутгийн удирдлагын бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжиж ажилласан бодит ажлын үрдүнд материаллаг таатай орчин нөхцөл бүрэлдэж, иргэдийн сэтгэл зүйн эерэгхандлага бий болж чадсанаар хөгжлийн ойрын ба хэтийн төлөвлөлт, төлөвшилийн чиг баримжаа зөв боллоо гэж үзэж байна.

  Эрүүл мэндээ эрхэмлэгч, спортоор хичээллэгч хэн бүхний өмнө манай хаалга үргэлжнээлттэй байж идэвхитэй хөдөлгөөнийг амьдралын хэв маяг болгон биеийн эрүүл,сэтгэлийн амгалан  аз жаргалтай ирээдүйг хамтдаа бүтээцгээе.                                     

     Та бүхнийхээ угтан ирэх сар, жилүүдэд биеийн тамир, спортыг хөгжүүлэх нөр их үйлсэд тань ахиж дэвжсэн бахдам амжилтыг хүсэж, амьдралын цаглашгүй сайн сайхныг ерөөе.                                                                                                            

Та бүхнийг хүндэтгэсэн:

 Говьсүмбэр аймгийн Биеийн тамир

спортын газрын дарга                                             

Б.Буянтогтох

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.