Мэдээ

Алсын хараа, зорилго, зорилт

Алсын хараа, зорилго, зорилт
Бидний тухай

Алсын хараа: “Идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэгч жишиг аймаг”

Эрхэм зорилго:”Эрүүл чийрэг бие бялдартай иргэд хамт олныг төлөвшүүлж, биеийн тамир, спортыг нийтийн хүртээл болгон сонгон хөгжүүлж буй  спортын төрлүүдээр спортын өндөр ур чадвар, цол зэрэгтэй тамирчдыг бэлтгэх” .

Зорилго:Биеийн тамир, спортын талаар төрөөс баримталж буй бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх .                       

Үйл ажиллагааны зорилгын хүрээнд хэрэгжүүлэх зорилт:                              

1.Хүн амын зорилтот бүлгүүдийн сонирхол, бодит хэрэгцээнд нийцсэн биеийн тамир, спортын үйл ажиллагаа, бие бялдрын боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх.                       2.Спортын сургалт дасгалжуулалтын процессыг спортын шинжлэх ухаан, судалгаа шинжилгээнд суурилан сургалтын зарчимд тулгуурлан зохион байгуулж дэлхий , тив, олон улс, улсын түвшинд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх.                         

3.Спортын мөн чанар гоо сайхан, соёлыг сурталчлан тамирчид, дасгалжуулагчдын ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх.                                                                

4.Биеийн тамир, спортын төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэн биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлэх төрийн зарим нэг үүргийг гүйцэтгүүлэх.                                                                                                                            5.Биеийн тамир, спортын материаллаг баазыг нэмэгдүүлэх замаар иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх таатай орчин нөхцлийг бүрдүүлэн спортын заал, танхим, усан бассейны ашиглалтыг сайжруулж, эрүүл ахуй, стандарт, аюулгүй байдлыг хангах.                                                                                                       

6.Биеийн тамир, спортын санхүүгийн менежментийг сайжруулан төсөв зардлыг хөгжлийн хандлага, үр дүнтэй уялдуулан оновчтой хуваарилан хяналттай зарцуулах.                            

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.