Мэдээ

“ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙЦГЭЭЕ” САРЫН АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗҮҮН БҮСЭЭ ТӨЛӨӨЛЖ ГОВЬСҮМБЭР АЙМАГ ОРОЛЦЛОО.

“ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙЦГЭЭЕ” САРЫН АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗҮҮН БҮСЭЭ ТӨЛӨӨЛЖ ГОВЬСҮМБЭР АЙМАГ ОРОЛЦЛОО.
Фото мэдээ

Монгол улсын засгийн газрын хэрэг эрхлэх газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран “Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлж дадал олгох, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, бие бялдраа чийрэгжүүлэх, биеийн дархлааг дэмжих” зорилгоор “Дасгал хөдөлгөөн хийцгээе” идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих сарын аяныг эхлүүллээ.


Тус аяны нээлтийн үйл ажиллагааг цахимаар явагдаж аймаг, дүүргийн биеийн тамир, спортын болон эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, албан хаагчид, иргэд оролцлоо. Үйл ажиллагааг нээж Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр, НЭМҮТ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Л.Өнөрсайхан, ДЭМБ-ын Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа нар үг хэлж, иргэдийг үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдан өөрөө өөртөө эрүүл мэндийн үнэгүй хөрөнгө оруулалт хийн, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, гэр бүлийн гишүүд бүр бие бялдраа өөрт тохирсон дасгал хөдөлгөөнөөр чийрэгжүүлж биеийн дархлаагаа дэмжихийг уриаллаа.

Энэхүү аяныг  улсын хэмжээнд зохион байгуулахад 100 орчим байгууллага (ерөнхий зохион байгуулагч 2, хамтран зохион байгуулагчаар төрийн 61, төрийн бус 26, ивээн тэтгэгч 4 байгууллага) хамтран ажиллаж байна.

Дасгал хөдөлгөөн хийцгээе сарын аяны нэгдсэн нээлтийн ажиллагааны үеэр Говь-Сүмбэр, Хэнтий, Увс, Булган, Баянгол, Хан-Уул, Налайх дүүргийн Биеийн тамир, спортын газраас шууд холбогдон, өөр өөрийн нутаг дэвсгэртээ зохиож буй нээлтийн ажиллагааныхаа талаарх мэдээллийг хүргэлээ.

Аяны хүрээнд “Алхах-Гүйх-Дугуй” арга хэмжээ, “Иогоор хичээллэе”, “Шагайт дасгал”-ыг сурталчлах видео хичээлийн цуврал сургалт, Өсвөр насны хүүхдүүдийн дунд /6-7, 8-9, 10-11, 12-13/ гар зураг, шүлгийн уралдааныг тус бүр 06 дугаар сарын 02-30-нд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Шатрын тэмцээн”-д ашиглах www.lichess.org вэбсайт танилцуулах сургалтыг 2021 оны 06 дугаар сарын 11, 12-нд, “Идэвхтэй хөдөлгөөн ба суугаа хэв маяг” сургалтыг 2021 оны 06 дугаар сарын 14-18-нд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдугаар онлайн “Шатрын тэмцээн”-ийг 06 дугаар сарын 18-20-нд, Буухиа гүйлтийг “УБ-Дорнод аймгийн Матад сум-УБ” чиглэлд 06 дугаар сарын сүүлийн 7 хоногт тус тус зохион явуулна.

Зохион байгуулагчдын зүгээс Иогийн болон Шагай ашиглан хийх дасгалыг   дүрсжүүлэн /видео/ бэлтгэж Биеийн тамир, спортын улсын хорооны “Биеийн тамир, спортын улсын хороо”, “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021”, “Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтэс” цахим хуудас, https://sport.gov.mn/ веб сайтад байршуулах ба  иргэд өөрсдөө тухайн дасгалыг даган дуурайж, бие даан суралцах боломжийг бүрдүүлж буй нь онцлог юм.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.