Мэдээ

“ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙЦГЭЭЕ” ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИХ САРЫН АЯНЫ НЭГДСЭН УДИРДАМЖ

“ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН ХИЙЦГЭЭЕ” ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИХ САРЫН АЯНЫ НЭГДСЭН УДИРДАМЖ
Фото мэдээ

Биеийн тамир, спортын тухай хууль,Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого, Монгол улсын Засгийнгазрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.1 дэх заалт “Хүн амыгхөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл зөв амьдралын хэв маягийгхэвшүүлж дадал олгох, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, бие бялдраачийрэгжүүлэх, биеийн дархлааг дэмжихэд аяны зорилго оршино.

ХОЁР.УДИРДЛАГА,ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

2.1       “Дасгал хөдөлгөөн хийцгээе” идэвхтэй хөдөлгөөнийгдэмжих сарын аяны ерөнхий удирдлагаар Аймгийн Биеийн тамир,спортын газраас мэргэжил, арга зүйнудирдлагаар хангана.

2.2       Хамтрагчбайгууллагаар: Эрүүл мэндийн газар,Нийгмийн эрүүл мэндийн төв, Ахмадын хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудынхөгжлийн газар, Спортын салбар холбоод, Паралимпийнсалбар холбоо, Антверпин олимпийнзөвлөл, алхалт, гүйлтийн клубүүд:

2.4       Сарын аяныг хэрэгжүүлэх чиг үүргийг Биеийн тамир спортын газар, Спортын салбар холбоод, спортын клубүүд, Сумдын Засаг дарга нар хамтран зохион байгуулж хэрэгжүүлнэ.

ГУРАВ. Зохиох хугацаа, төрөл

3.1       “Дасгал хөдөлгөөн хийцгээе”  иднвхитэй хөдөлгөөнийг дэмжих сарын аяныгулсын хэмжээнд 2021 оны 06 дугаар сарын 02-30-ны өдрийг дуусталх хугацаанд аргахэмжээ, сургалт гэсэн хоер хэлбэрээр зохион байгуулна.

3.2       Аяны хүрээнд зохиогдох бүх арга хэмжээ цахимаар  зохиогдоно.

3.3       Аяны НЭГДҮГЭЭР хэлбэр буюу Арга хэмжээнийтөрлүүд:

3.3.1 “Алхах-Гүйх-Дугуй” арга хэмжээг2021 оны 06 дугаар сарын 02-н өдрийн 0100 цагаас 2021 оны 06 дугаарсарын 30-ны өдрийн 2400  цаг хүртэл:

            3.3.3 “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнанхдугаар онлайн “Шатрын тэмцээн”-ийг 2021 оны 06 дугаар сарын 18-20-ныхугацаанд зохионо.

            3.3.4 Өсвөр насны хүүхдүүдийн /6-7,8-9, 12-13/ насны ангилалд гар зураг, шүлгийнуралдааныг зохион байгуулж урамшуулна.

3.4      Аяны ХОЁРДУГААР хэлбэр буюу Сургалтынтөрлүүд:

            3.4.1 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн“Шатрын тэмцээн”-ийг зохион байгуулж явуулахад ашиглах www.lichess.org вэбсайтыг танилцуулах сургалтыг 2021 оны 06 дугаар сарын11, 12-ны өдрүүдэд:

            3.4.2 “Иогоор хичээллэе” сэдэвт 10видео хичээлийн цуврал сургалтыг 2021 оны 06 дугаар 02-30-ны өдрүүдэд:

            3.4.3 “Идэвхтэй хөдөлгөөн ба суугаахэв маяг” сургалтын 2021 оны 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд:

            3.4.4 “Шагайт дасгал” сэдэвтүндэсний уламжлалт тоглоом наадгайн танин мэдэхүйн сургалтыг 2021 оны 06 дугаарсарын 02-30-ны өдрүүдэд, тус тус зохион явуулна.

Дөрөв. Оролцогчдын хамрах хүрээ

4.1       Сарын аяны нэгдсэн удирдамжийн 3.3.1-д тусгасан арга хэмжээнд иргэд нээлттэй оролцоно.

4.2       Сарын аяны нэгдсэн удирдамжийн 3.4.2-дтусгасан иогийн сургалтын цуврал 10 дүрсжүүлсэн бичлэгийг Засгийн газрынтохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны “Биеийн тамир, спортынулсын хороо”, “Эрүүл мэндийн цахим гүйлт2021”, “Биеийн тамирын бодлогынхэрэгжилтийн хэлтэс”, цахим хуудас, https://sport.gov.mn/вэб сайтад байрших тул иргэд бие даан сургалтандхамрагдана.

4.3       Аяны нэгдсэн удирдамжийн 3.4.1, 3.4.2,3.4.3, 3.4.4-д тусгагдсан сургалтанд аймаг, нийслэл, дүүрэг, хүчний салбарынбиеийн тамир, спортын болон эрүүл мэндийн салбар байгууллагын биеийн тамирынасуудал хариуцсан, мэргэжилтэн, арга зүйчид, аж ахуйн, нэгж, байгууллага дахьбиеийн тамир, спортын хамтлаг, спортын клуб, холбоодын төлөөлөл, иргэднээлттэйгээр хамрагдана.

Тав. Зохион байгуулалт

5.1      Аймаг дүүргийн Биеийн тамир, спортынбайгууллагууд нь нутаг дэвсгэртээ “Дасгал хөдөлгөөн хийлгэе” идэвхтэйхөдөлгөөнийг дэмжих сарын аяны нэгдсэн удирдамжийн 3.3.1, 3.3.3 дахь заалтадтусгагдсан арга хэмжээг Ажлын хэсэг байгуулж нутаг дэвсгэртээ мэргэжил, аргазүйн удирдлагаар ханган зохион байгуулна.

Зургаа.Урамшуулал олгох

6.1       Нэгдсэн удирдамжийн 3.3.1 дэх заалтадтусгагдсан арга хэмжээнд идэвхитэй оролцон их зам туулж, бусаддаа үлгэрдуурайлал үзүүлэн амжилт гаргасан аж ахуй нэгж, байгууллага, иргэдийг аймаг,дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагууд урамшуулна.

6.2       Нэгдсэн удирдамжийн 3.3.3 дахь заалтадтусгагдсан арга хэмжээний нэгдсэн дүнгээр амжилт гарга бусдыгаа хошуучилсанхөгжлийн бэрхшээлтэй иргэдийг Засгийн газрын хэрэгэгжүүлэгч агентлаг Биеийнтамир, улсын хорооноос Батламж, үнэ бүхий зүйлээр урамшуулна.

6.3       Иргэдийг дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлэх, өдөр тутмындадал хэвшил болгох үйл ажиллагааг нутаг дэвсгэртээ өргөнөөр сурталчлан аж ахуйнэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг олноор хамруулжбиеийн дархлааг нь дэмжин ажилласан биеийн тамир, спортын байгууллагыг жилийн эцсийн дүн мэдээнд оноо өгч дүгнэнэ.

6.4       “Дасгал хөдөлгөөн хийцгээе” идэвхитэйхөдөлгөөнийг дэмжих сарын аяныг орон нутагтаа идэвхи санаачилга гаргажажилласан арга зүйчдийг  шалгаруулж Засгийн газрынхэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын улсын хорооноос Батламж, ивээнтэтгэгч байгууллагын шагналаар урамшуулна.

Долоо. Сурталчилгаа

Аймгийн хэмжээнд зохиогдсон “ДАСГАЛХӨДӨЛГӨӨН ХИЙЦГЭЭЕ” идэвхтэй  хөдөлгөөнийг дэмжих сарын аяны талаарх мэдээ, арга хэмжээ, сургалтынявц, нутаг дэвсгэртээ идэвх санаачлагатай, зохион байгуулсан байгууллага,дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжиж шалгарсан иргэд, аяны үр дүн тайлангЗасгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны вэбсайт, цахим хуудас, олон нийтийн хэвлэл мэдээллийн болон бусад хэрэгслээрсурталчилна.

Найм: Шагнал урамшуул

Сумдыг арга хэмжээний нэгдсэн дүнгээр 3 байр шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналааршагнаж урамшуулна.

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.