Мэдээ

байгууллагын 1 сард зохион байгуулсан арга хэмжээний тайлан

Говьсүмбэр аймгийн Биеийн тамир, спортын  газрын 2020 оны 01 дугаар сард зохион байгуулсан үйл ажиллагааны тайлан

2020.01.20                                                                                                                          Чойр

Удирдлага, зохион байгуулалтын хүрээнд:

Биеийн тамир, спортын  газар 2020 онд зохион байгуулагдах тэмцээн, уралдааны төлөвлөгөө хийгдсэн. Аймгийн аварга болон нэрэмжит тэмцээнийг спортын  17 төрлөөр 43 тэмцээн зохион байгуулахаар, Бүс, улс, олон улсын тэмцээнд спортын 16 төрлөөр 65 тэмцээнд оролцохоор, Нийтийн биеийн тамирын арга хэмжээг спортын 13 төрлөөр 34  арга хэмжээг төлөвлөхөөр төлөвлөгөө гарган ажиллаж  байна.

Аймгийн спортын салбар холбоодын тэргүүн болон дасгалжуулагч багш нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалт, зөвлөгөөнийг 2020 оны 01 сарын 17-нд Сүмбэр сумын ЗДТГ-ын Иргэний танхимд зохион байгууллаа. Зөвлөгөөнд Аймгийн Засаг дарга Г.Батсуурь, НБХэлтсийн спорт хариуцсан мэргэжилтэн Б.Сүхбаатар, БТСГ-ын дарга Б.Буянтогтох нар оролцлоо. Зөвлөгөөнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй спортын 19-н салбар холбоод оролцсон. Зөвлөгөөнөөр 2020 онд зохион байгуулах, оролцох тэмцээн уралдааны төлөвлөгөөнүүдийг танилцуулсан. 2019 онд тэмцээн уралдаанд оролцсон байдал, цаашид хэрхэн анхаарч ажиллах талаар мэдээлэл, зөвлөмж өгсөн.

Шинээр Говьсүмбэр аймгийн морин спорт уяачдын холбоо, Аймгийн жүдо бөхийн салбар холбоо, Крикетын салбар холбооны нарийн бичгийн дарга, дасгалжуулагч нар оролцлоо.

Салбар холбоодын тэргүүн, тэргүүлэгч нартай 2020 онд хамтран ажиллах гэрээг байгууллаа. Ач холбогдол өгч, идэвхтэй оролцсон спортын салбар холбоодын тэргүүн, тэргүүлэгчид, өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч нар хамрагдсан.

 

      

 

 

Спортын тэмцээн уралдааны талаар арга хэмжээнд

            ЖЮҮ ЖИЦҮГИЙН 2020 ОНЫ МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2020.01.10-12 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллагдаж 3 Улсын 38 байгууллагын 700 гаруй тамирчид оролцлоо. Говьсүмбэр аймгаас насанд хүрэгчид 5 тамирчин, өсвөрийн 10 Тамирчин оролцож өсвөрийн охидын 36кг жингийн цагаан бүсийн ангилалд Н.Баясгалан, 70кг жингийн цагаан бүсийн ангилалд Б.Билгүүнмөрөн нар хүрэл медаль, хөвгүүдийн 62кг жингийн цагаан бүсийн ангилалд О.Пүрэвбаатар алтан медаль, 46кг жингийн цагаан бүсийн ангилалд Э.Тэмүүлэн шагналт 5-р байранд орсон амжилт үзүүллээ. Насанд хүрэгчдийн 95 кг жингийн хөх бүсийн ангилалд М.Батдэлгэр хүрэл медаль хүртэж нийт 1 алт, 3 хүрэл медаль хүртлээ. Аймгийн жюүдо бөхийн холбоо, эцэг эхчүүд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.

 

 

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо /МПНХ/-ны хүчний гурван төрөл /Суулт, шахалт, таталт/-ийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангиллын Улсын аварга шалгаруулах тэмцээн 2020 оны 1 сарын 7-10 -ний өдрүүдэд Спортын төв ордныАзааланд болж өндөрлөсөн. Тус тэмцээнд 36 багийн 400 орчим тамирчин өрсөлдсөнөөс. Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтсийн тамирчин Д.Түмэнжаргал М1 ангиллын +120 кг-ийн жинд оролцож 3 төрлийн нийлбэрээр 675 кг-ийг өргөж Алтан медаль хүртсэн бол насанд хүрэгчдийн 105 кг-ийн жинд аймгийн Цаг уур орчны шинжилгээний төв, Алтанбулаг уул ХХК-ийн тамирчин Б.Үүрцайх 3 төрлийн нийлбэрээр 650 кг өргөж Спортын дэд мастерийн болзол хангасан. Мөн насанд хүрэгчдийн 93 кг-ийн жинд Б.Баясгалантөр газраас таталтын төрөлд оролцож 255 кг-ыг татаж шагналт 4-р байр эзэлсэн байна.

  

2020 оны 01 сарын 6-12-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд болсон Өсвөрийн үеийн U16 насны Хөлбөмбөгийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд 5 аймгийн 7 багийн 80 гаруй тамирчид оролцож Говьсүмбэр аймгийн баг тамирчид 1-р байранд орж алтан медаль хүртсэнМ.Дөлгөөнтамир 17 гоолоор  шилдэг Мэргэн буучаар шалгарсан.

Идэвхтэй хөдөлгөөн талаар зохион байгуулсан арга хэмжээнүүд:

Говьсүмбэр аймгийн Үндэсний бөхийн холбооны Чойрын богд хүчтэн дэвжээнээс зохион байгуулсан нөхөрсөг тэмцээнийг 2020 оны 1 дүгээр сарын 19 – ны өдөр БТСГ-ын зааланд зохион байгуулагдсан нөхөрсөг тэмцээнд 45 үндэсний бөхийн тамирчин болон холбооны тэргүүлэгч гишүүд оролцосон.

Тэмцээн 3*3 сагсанбөмбөг, волейбол, олс таталт гэсэн 3 төрлөөр зохион байгуулагдсан.

3*3 сагсанбөмбөгийн тэмцээнд

1-р байранд О.Жамъянхорлоо ахлагчтай Шивээговь сумын баг

2-р барйанд Х.Гантулгга ахлагчтай баг

Волейболын төрөлд

1-р байранд Б.Бадрангуй ахлагчтай баг

2-р байранд Б.Мөнхдорж ахлагчтай баг

Олс таталт

1-р байранд Э.Мөнхбаатар ахлагчтай баг

2-р байранд Б.Тулга ахлагчтай баг тус тус шалгарсан.

 

   

2020 оны 1 дүгээр сарын 11 – 12 өдрүүдэд зохион байгуулагдсан Волейболын 3*3 анхдугаар тэмцээнд эрэгтэй 11, эмэгтэй 12 багийн 82 тамирчин өрсөлдсөн. Эрэгтэй, эмэгтэй багууд 3 хэсэгт хуваагдан 21 оноогоор 3 ээлж тоглосон. Хэсгээс 2, 2 баг шалгаран нугалааны тоглолт хийн 3, 3 баг үлдэн медалийн тоглолт хийж дүнгээ гаргасан.

Эмэгтэй багуудаас Овжин охид – Perfect team , Жанжин чойр-Хаан банк, Гэр бүлийн баг-XS spinning

Эрэгтэй багуудаас Хүчит шонхор-Аймгийн шүүх, Унгалдай-ЦДСүлжээ, Талын цуурай – Little lion багууд 6-д үлдсэн.

Үүнээс эмэгтэй багуудаас

1-р байранд Н.Энхрэлмээ ахлагчтай Овжин охид баг

2-р байранд Э.Хулан ахлагчтай Жанжин чойр баг

3-р байранд Б.Хишигжаргал ахлагчтай XS spinning баг

Эрэгтэй багуудаас

1-р байранд С.Анхбаяр ахлагчтай Талын цуурай баг

2-р байранд Б.Батжавхлан ахлагчтай Унагалдай баг

3-р байранд О.Мөнхдэлгэрэх ахлагчтай Аймгийн шүүхийн баг

Тэмцээний шилдэгүүд

Шилдэг холбогчоор Аймгийн шүүхийн багийн тамирчин О.Мөнхдэлгэрэх, Овжин охид багийн тамирчин Ч.Номин-Эрдэнэ

Шилдэг довтлогчоор Унагалдай багийн тамирчин Б.Амгаланбаатар, Жанжин чойр багийн тамирчин Э.Хулан

Шилдэг тэгш тоглогчоор Талын цуурай багийн тамирчин Э.Оюунболд, Овжин охид багийн тамирчин М.Одмаа нар тус тус шалгарсан.

 

 

2020 оны 1 дүгээр сарын 18 -ны өдөр БТСГ-т Чойр бизнес залуусын хөгжил ТББ, Little Angel ээжүүдийн групп-ээс санаачлан зохион байгуулсан ээжүүдийн анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрллөө. Тэмцээнд 7 багийн 56 ээжүүд оролцсон. Үүнээс:

1-Р БАЙРАНД С.Отгон цэцэг ахлагчтай ЯЛАЛТ БАГ

2-Р БАЙРАНД Б.Хишигжаргал ахлагчтай ХS СПИННИНГ БАГ

3-Р БАЙРАНД З.Отгонтуяа ахлагчтай МАНЛАЙЛАГЧ БАГ АВАРГААР ШАЛГАРЛАА..

Шилдэгүүдээр

ШИЛДЭГ ТЭГШ ТОГЛОГЧООР ХS СПИННИНГИЙН ТАМИРЧИН ЭНХТУНГАЛАГ

ШИЛДЭГ ДОВТЛОГЧООР БИЗНЕС ХӨГЖИЛ БАГИЙН ТАМИРЧИН НАРАНЧУЛУУН

ШИЛДЭГ ХОЛБОГЧООР МАНЛАЙЛАГЧ БАГИЙН ТАМИРЧИН БАЯРМАА нар шалгарсан.

 

  

АЙМГИЙН ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХЦОДГОР ХҮҮ-2020” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. /2020.01.19/

Дэлхийн зөн Бор-Өндөр1 ОНХ, Аймгийн шатрын холбоотой хамтран хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчилан, авьяас билгийг нээн хөгжүүлэх, ирээдүйн мастеруудыг бэлтгэх, шатрын спортоор дамжуулан хүүхэд багачуудыг төлөвшүүлэх зорилготой өсвөрийн шатарчдынЦОДГОР ХҮҮ-2020” тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнийг 4 насны ангилалтай зохион байгуулж аймгийн 3 сумын нийт 72 хүүхэд хамрагдлаа. Тус тэмцээнд оролцсон тамирчдыг 1-3 байраар шалгаруулан урамшуулж төрөл тус бүрд нэгдүгээр байр эзэлсэн хүүхдүүд “Улсын аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “ЦОДГОР ХҮҮ-2020” тэмцээнд оролцох эрхийн эзэд болсон.
Тус тэмцээний шагналт байранд
Ø 5 хүртэлх насны эрэгтэй төрөлд тэргүүн байранд А.Гантиг, дэд байранд Н.Эрдэнэбилэг
Ø 5 хүртэлх насны эмэгтэй төрөлд тэргүүн байранд О.Цэрэнчимэд, дэд байранд А.Урантуяа, гутгаар байранд М.Энэрэл
Ø 7 насны эрэгтэй төрөлд тэргүүн байранд Б.Энхбүрэн, дэд байранд Б. Дэмүүл, гутгаар байранд Л.Ууган-од
Ø 7 насны эмэгтэй төрөлд тэргүүн байр Б.Оюуннаран, дэд байранд М.Баярлах, гутгаар байранд А.Энэрэл
Ø 8-9 насны эрэгтэй төрөлд тэргүүн байр Х.Дөлгөөн, дэд байр М. Ган-Эрдэнэ, гутгаар байр П.Баяр-Эрдэнэ,
Ø 8-9 насны эмэгтэй төрөлд тэргүүн байр М.Маргад, дэд байр Б.Учрах, гутгаар байр Г.Ариунхүслэн,
Ø 10-11 насны эрэгтэй төрөлд тэргүүн байр Л.Сумьяа, дэд байр Х.Элбэгбаяр гутгаар байр А.Тэлмүүн
Ø 10-11 эмэгтэй төрөлд тэргүүн байр Б.Мөнхгэрэл, дэд байр Ө.Зулаа, гутгаар байр Г.Марал
Тэмцээний үр дүнд: Хүүхэд нэг бүрийн оролцоо сайжирч, шатрын дугуйлангын хүүхдүүдийг 100 хувь тус тэмцээнд хамруулж, хүүхдийн төлөвшилд эерэг нөлөө үзүүлж, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлж, аймаг орон нутгаа төлөөлөн улсын уралдаанд оролцох хүүхдийг шалгаруулсан.

 

Усан спорт сургалтын талаар:

Бассейнаар үйлчлүүлсэн нийт иргэдийн тоо: 2019 оны 12 дүгээр сарын 20 – 2020 оны 01 дугаар  сарын 20-нийг хүртэл давхардсан тоогоор эр-219, эм-226 буюу нийт 445 иргэнд үйлчилснээс 355 хүүхэд, 90 том хүн байна. Сургалтанд хамрагдсан иргэн бүрт аюулгүй ажиллагаа, анхан шатны заавар зөвлөгөөг тухай бүр өгч хэвшээд байнаДавтан сургалт хөнгөлттэй үнээр 29 хүүхэд, 1 том хүн суралцаж, анхан шатны сургалт 3 хүүхэд, 1 том хүн хамрагдаж байна.

Сарын эцсээр билет, үнэмлэхний зөрүү гараагүй, цэвэрлэгээ үйлчилгээ тогтмол хйиж ажилласан.

Мэдээ нэгтгэсэн:

БТСБХЗАлбаны дарга                        М.Батдэлгэр                             

2019 оны 2-р сард зохион байгуулах арга хэмжээнүүд:

·        Сар шинийн үндэсний бөхийн барилдаан зохион байгуулах.

·        Сар шинийн шагай, болон үндэсний сурын харвааг зохион байгуулах.

·        Бидний лиг-2019” тэмцээнийг Сагсан бөмбөг, Волейболын төрлөөр зохион байгуулах.

·        Өвлийн агаар-Өлчир биесэдэвт өдөрлөгийг зохион байгуулах.

·        Ширээний теннисний насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах.

·        Сумын заан болон залуу бөхчүүдийн дунд барилдаан зохион байгуулах.

Оролцох тэмцээн уралдаан

·        U14-16 насныХөвгүүдийн цомУлсын аварга шалгаруулах тэмцээн оролцох.

·        Улаанбаатар хотноо сар шиний шагайн харваанд оролцох.

·        Жюудо бөхийн Grand master Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох.

·        Усан спортын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох.

·        Шатрын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.