Мэдээ

байгууллагын 2 сард зохион байгуулсан арга хэмжээний тайлан

Говьсүмбэр аймгийн Биеийн тамир, спортын  газрын 2020 оны 02 дугаар сард зохион байгуулсан үйл ажиллагааны тайлан

2020.02.20                                                                                                                          Чойр

Удирдлага, зохион байгуулалтын хүрээнд:

Аймгийн засаг даргын 2020 оны 01 сарын 28-ны А/35 дугаар захирамж, 2020 оны 02 сарын 14-ны А/56 дугаар захирамжийн шинэ төрлийн корона вирус дэлхийн улс орнуудад дэгдсэнтэй холбогдуулан, халдвар авах эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 01 сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд улс орон даяар түр хаагдсантай холбогдуулан үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна.  

Мэргэжлийн хяналтын газраас хүргүүлсэн зөвлөмж, албан тоотын хэрэгжилтийг хангаж, биелэлтийг олон нийтэд сурталчилан таниулах, гадна болон дотор орчны цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж, эрүүл мэндийн байгууллага болон холбогдох бусад төрийн байгууллагаас өгч буй мэдээллийг тухай бүр авч ажилтан албан хаагчдад үнэн зөв мэдээллийг шуурхай хүргэж ажиллаж, ажилтан нэг бүрийг маскийг зөв хэрэглүүлэх арга хэмжээг зохион байгуулах, иргэдэд үйлчлэхдээ заавал маск хэрэглэж байна.

                

            

    

Спортын секц  дугуйлан, тэмцээн уралдаан, сургалт сеиминар, спорт заалны гэрээт  байгууллагуудыг  01 сарын 27-наас эхлэн 03 сарын 31 хүртэлх түр хугацаагаар хаагдаад байна.

Албан хаагч, ажилчдын дунд Дотоод эрх зүйн сургалтыг 2 удаа зохион байгуулж, нийт 2 удаагийн сургалтанд 34 давхардсан тоогоор хамрагдсан. Хүүхдийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр байгууллагынЭцэг эхийн зөвлөл”-өөр дамжуулан албан хаагч, ажилчдад сургалт зохион байгуулсан.

 

Байгууллагын даргын 2020 оныдугаар сар 05 оны өдрийн Б/03 дугаар тушаалаар 0-5 хүртэлх настай хүүхэдтэй ажилтнуудыг богиносгосон цагаар ажиллах хуваарийг гаргасан. Цалинг өдрийн 8 цагаар бодож олгож байна. Хүүхэд, гэр бүлдээ тавих анхаарал, халамжаа дээшүүлж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг бага насны хүүхэдтэй ажилтнууд үүрэг болгосон. Манай байгууллагад 0-5 хүртэлх насны хүүхэдтэй 4 албан хаагч, ажилчид байна.

Идэвхтэй хөдөлгөөн талаар зохион байгуулсан арга хэмжээнүүд:

 2020 оны 02 сарын 11,12-нд Идэвхтэй дасгал хөдөлгөөнийг амьдралын хэвшил болгох, иргэн бүр 30 өдөрт 30 минут идэхвтэй хөдөлгөөн хийж хэвшүүлэх, ажилчдын дунд ажлын байранд ажлын байрны дасгалыг хийж хэвшүүлэх, биеийн тамирын жижиг хэрэглэлүүд ашиглан дасгал хийхэд дэмжлэг үзүүлэн ажилласан. Нийт 10 байгууллагын 177 албан хаагч, ажилчид зааж, гарын эспандер 32 ширхэг, гарын авлага 226 ширхэгийг тараасан.

 

 

Усан спорт сургалтын талаар:

Бассейнаар үйлчлүүлсэн нийт иргэдийн тоо: 2020 оны 01 дүгээр сарын 20 – 2020 оны 02 дугаар  сарын 20-нийг хүртэл давхардсан тоогоор эр-42, эм-40 буюу нийт 82 иргэнд үйлчилснээс 68 хүүхэд, 14 том хүн байна. Сургалтанд хамрагдсан иргэн бүрт аюулгүй ажиллагаа, анхан шатны заавар зөвлөгөөг тухай бүр өгч хэвшээд байна.  Давтан сургалт хөнгөлттэй үнээр 29 хүүхэд, 1 том хүн суралцаж, анхан шатны сургалт 3 хүүхэд, 1 том хүн хамрагдаж байна.

Сарын эцсээр билет, үнэмлэхний зөрүү гараагүй, цэвэрлэгээ үйлчилгээ тогтмол хйиж ажилласан.

Мэдээ нэгтгэсэн:

БТСБХЗАлбаны дарга                        М.Батдэлгэр    
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.