Говьсүмбэр аймгийн Биеийн тамир, спортын газрын 2020 оны 03 дугаар сард зохион байгуулсан үйл ажиллагааны тайлан
2020.03.20 Чойр
Удирдлага, зохион байгуулалтын хүрээнд:
Аймгийн засаг даргын 2020 оны 01 сарын 28-ны А/35 дугаар захирамж, 2020 оны 02 сарын 14-ны А/56 дугаар захирамжийн шинэ төрлийн корона вирус дэлхийн улс орнуудад дэгдсэнтэй холбогдуулан, халдвар авах эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 01 сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд улс орон даяар түр хаагдсантай холбогдуулан үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна.
Мэргэжлийн хяналтын газраас хүргүүлсэн зөвлөмж, албан тоотын хэрэгжилтийг хангаж, биелэлтийг олон нийтэд сурталчилан таниулах, гадна болон дотор орчны цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж, эрүүл мэндийн байгууллага болон холбогдох бусад төрийн байгууллагаас өгч буй мэдээллийг тухай бүр авч ажилтан албан хаагчдад үнэн зөв мэдээллийг шуурхай хүргэж ажиллаж, ажилтан нэг бүрийг маскийг зөв хэрэглүүлэх арга хэмжээг зохион байгуулах, иргэдэд үйлчлэхдээ заавал маск хэрэглэж байна.
Спортын секц дугуйлан, тэмцээн уралдаан, сургалт сеиминар, спорт заалны гэрээт байгууллагуудыг 01 сарын 27-наас эхлэн 03 сарын 30 хүртэлх түр хугацаагаар хаагдаад байна.
Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагчдын нэгдсэн цахим хаяг нээж, спортын 10-н төрөл тус бүрээр цахим хаягаар өсвөрийн шигшээ багийн тамирчид сургалт дасгалжуулалтын цахим хэлбэрт шилжүүлэн баг тамирчдын сэтгэл зүй болон техник тактикын бичлэгийг ашиглан тасралтгүй үйл ажиллагааг явуулж байна.
Идэвхтэй хөдөлгөөн талаар зохион байгуулсан арга хэмжээнүүд:
Спортын секц дугуйлан, тэмцээн уралдаан зохион байгуулахтай холбогдуулан албан хаагч болон иргэдэд чиглэсэн ажлын байранд хийх дасгал, дархлаа дэмжих идэвхтэй дасгал хөдөлгөөнийг Биеийн тамир спортын газрын цахим болон өөрийн facebook хаяганд байршуулан ажиллаж байна.
Говьсүмбэр аймгийн Засаг Даргын 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/97 дугаар захирамжийн дагуу фитнесс клуб, теннисний клуб, спиннинг клубуудыг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 16:00 цагаас 20:00 цагийн хооронд богиносгосон цагаар ажиллуулах талаар спортын салбар холбоод, холбогдох 4 дасгалжуулагч, 2 багш нарт аюулгүй ажиллагаа болон эрүүл ахуйн цэвэрлэгээ үйлчилгээний талаар арга зүйн зөвлөгөө, зааварчилгаа өгч ажилласан.
Усан спорт сургалтын талаар:
Бассейнаар үйлчлүүлсэн нийт иргэдийн тоо: 2020 оны 02 дүгээр сарын 20 – 2020 оны 03 дугаар сарын 20-нийг хүртэл ямар нэгэн сургалт, үйл ажиллагааг явуулаагүй болно.
Мэдээ нэгтгэсэн:
БТСБХЗАлбаны дарга М.Батдэлгэр
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.