Мэдээ

байгууллагын 4 сард зохион байгуулсан арга хэмжээний тайлан

Говьсүмбэр аймгийн Биеийн тамир, спортын газрын 2020 оны 04 дугаар сард зохион байгуулсан үйл ажиллагааны тайлан

2020.04.20                                                                                                                          Чойр

Удирдлага, зохион байгуулалтын хүрээнд:

Аймгийн засаг даргын 2020 оны 01 сарын 28-ны А/35 дугаар захирамж, 2020 оны 02 сарын 14-ны А/56 дугаар захирамжийн шинэ төрлийн корона вирус дэлхийн улс орнуудад дэгдсэнтэй холбогдуулан, халдвар авах эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 01 сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд улс орон даяар түр хаагдсантай холбогдуулан үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна.  

Мэргэжлийн хяналтын газраас хүргүүлсэн зөвлөмж, албан тоотын хэрэгжилтийг хангаж, биелэлтийг олон нийтэд сурталчилан таниулах, гадна болон дотор орчны цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж, эрүүл мэндийн байгууллага болон холбогдох бусад төрийн байгууллагаас өгч буй мэдээллийг тухай бүр авч ажилтан албан хаагчдад үнэн зөв мэдээллийг шуурхай хүргэж ажиллаж, ажилтан нэг бүрийг маскийг зөв хэрэглүүлэх арга хэмжээг зохион байгуулах, иргэдэд үйлчлэхдээ заавал маск хэрэглэж байна.

          

Аймгийн засаг даргын 2020 оны 04 сарын 13-ны өдрийн А/124 дугаар “зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” захирамжийг үндэслэн Корона вирусын халвдар тархахаас урьдчилан сэргийлэж зорилгоор 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй ажилтан, албан хаагчийг гэрээсээ  ажиллах нөхцөл боломжоороо хангаж, цалинтай чөлөө олгож, бусад албан хаагчид богиносон цагаар ажиллуулж байна.

Спортын секц дугуйлан, тэмцээн уралдаан, сургалт сеиминар, спорт заалны гэрээт байгууллагуудыг  01 сарын 27-наас эхлэн 04 сарын 30 хүртэлх түр хугацаагаар хаагдаад байна.

Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагчдын нэгдсэн цахим хаяг нээж, спортын 10-н төрөл тус бүрээр цахим хаягаар өсвөрийн шигшээ багийн тамирчид сургалт дасгалжуулалтын цахим хэлбэрт шилжүүлэн баг тамирчдын сэтгэл зүй болон техник тактикын бичлэгийг ашиглан тасралтгүй үйл ажиллагааг явуулж байна.

Идэвхтэй хөдөлгөөн талаар зохион байгуулсан арга хэмжээнүүд:

            Спортын секц дугуйлан, тэмцээн уралдаан зохион байгуулахтай холбогдуулан албан хаагч болон иргэдэд чиглэсэн ажлын байранд хийх дасгал, дархлаа дэмжих идэвхтэй дасгал хөдөлгөөнийг Биеийн тамир спортын газрын цахим болон өөрийн facebook хаяганд байршуулан ажиллаж байна.

Монгол улсын ерөнхийлөгч 53 дугаар зарлиг, Засгийн газрын 2019 оны 153 дугаар тогтоолТөрийн биеийн тамир спортын талаар баримтлах бодлого”, Улсын Онцгой комиссын 2020 оны 13 дугаар хурлын тэмдэглэл, Аймгийн засаг даргын А/35 дугаар захирамж гаргасан холбогдуулан онлайн сорил авах тэмцээнийг 2020 оны 04 сарын 01-нээс эхлэн 04 сарын 30-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна. Иргэд мэдээллээ цахим хэлбэрээр ирүүлж байна. дүнг 04 сарын 30-нд шалгаруулж шагнаж урамшуулна.

https://scontent.fuln2-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/94121947_232218804866525_1691873375506399232_n.jpg?_nc_cat=102&_nc_sid=b96e70&_nc_ohc=fLeK80H_QAsAX_KzuLS&_nc_ht=scontent.fuln2-1.fna&oh=bcfe3f808d1e1b1d19dfd6c50a75e5fb&oe=5EC28E60 

Говьсүмбэр аймгийн Засаг Даргын 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/97 дугаар захирамжийн дагуу фитнесс клуб, теннисний клуб, спиннинг клубуудыг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 16:00 цагаас 20:00 цагийн хооронд богиносгосон цагаар ажиллуулж байна.

 04 сарын 20-ны байдлаар 5-р сургуулийн фитнесс клубд 28 иргэн, Сансар хайрхан ширээний теннисний клубд 8 иргэн, XS спиннинг- аэробек клубд 21 иргэн хамрагдаж байна. Дасгалжуулагч, багш нарт аюулгүй ажиллагаа болон эрүүл ахуйн цэвэрлэгээ үйлчилгээний талаар арга зүйн зөвлөгөө, зааварчилгаа өгч ажилласан.

  Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.

Коронавирусын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор XS спиннинг- аэробек клуб 50 мкв талбайд ДП-2 /хлоармин/ 0.03%-ийн уусмалаар шүршиж ариутгал, халдваргүйжүүлэлтийг Сүмбэр Гурван Бат ХХК-аар хийж гүйцэтгүүллээ. Өгсөн зөвлөмжийн дагуу тогтмол ариутгал цэвэрлэгээ хийж гишүүддээ шаардлага тавьж ажиллаж байна.

Batbaatar Khishigjargal-н зураг. 

 04 дүгээр сарын 02 нд байгууллагын гадна 50метр орчим, хашаан дотор хог хаягдлыг  цэвэрлэсэн.

04 дүгээр сарын 17-ны Сүмбэр сумын Засаг даргын тамгын газраас хуваарилаж өгсөн нийтийн цэвэрлэгээг хийж, тайланг хугацаанд хүргүүлсэн.

              

Байгууллагын өнгө үзэмж нэмэх зорилгоор шинээр дугуй зогсоол хийсэн. Гадна төмөр хашааны хаалгыг гагнаж бэхлэсэн.

 

 

Байгууллагын эзэмшлийн хашаанд 8 ширхэг хайлаас, авто замын дагуу баруун талдаа 1-2 дугаар зурваст шинээр мод суулгах тоог гаргаж, модны усалгаа хийж, модны ургалтанд саад учруулж буй ойр орчмын хог хаягдалыг цэвэрлэж, эвдэрсэн, нурсан хашаа хашлагыг засварлах ажлыг хийж гүйцэтгэсэн.

 

Усан спорт сургалтын талаар:

Бассейнаар үйлчлүүлсэн нийт иргэдийн тоо: 2020 оны 03 дүгээр сарын 20 – 2020 оны 04 дугаар сарын 20-нийг хүртэл ямар нэгэн сургалт, үйл ажиллагааг явуулаагүй болно.

Мэдээ нэгтгэсэн:

БТСБХЗАлбаны дарга                        М.Батдэлгэр

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.