Мэдээ

байгууллагын 7 сард зохион байгуулсан арга хэмжээний тайлан

Говьсүмбэр аймгийн Биеийн тамир, спортын газрын 2020 оны 07 дугаар сард зохион байгуулсан үйл ажиллагааны тайлан

2020.07.20                                                                                                                          Чойр

Удирдлага, зохион байгуулалтын хүрээнд:

Аймгийн засаг даргын 2020 оны 01 сарын 28-ны А/35 дугаар захирамж, 2020 оны 02 сарын 14-ны А/56 дугаар захирамжийн шинэ төрлийн корона вирус дэлхийн улс орнуудад дэгдсэнтэй холбогдуулан, халдвар авах эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 01 сарын 27-ны өдрөөс 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд улс орон даяар түр хаагдсантай холбогдуулан үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна.  

Мэргэжлийн хяналтын газраас хүргүүлсэн зөвлөмж, албан тоотын хэрэгжилтийг хангаж, биелэлтийг олон нийтэд сурталчилан таниулах, гадна болон дотор орчны цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж, эрүүл мэндийн байгууллага болон холбогдох бусад төрийн байгууллагаас өгч буй мэдээллийг тухай бүр авч ажилтан албан хаагчдад үнэн зөв мэдээллийг шуурхай хүргэж ажиллаж, ажилтан нэг бүрийг маскийг зөв хэрэглүүлэх арга хэмжээг зохион байгуулах, иргэдэд үйлчлэхдээ заавал маск хэрэглэж байна.

          

 

 

Идэвхтэй хөдөлгөөн талаар зохион байгуулсан арга хэмжээнүүд:

            Спортын секц дугуйлан, тэмцээн уралдаан зохион байгуулахтай холбогдуулан албан хаагч болон иргэдэд чиглэсэн ажлын байранд хийх дасгал, дархлаа дэмжих идэвхтэй дасгал хөдөлгөөнийг Биеийн тамир спортын газрын цахим болон өөрийн facebook хаяганд байршуулан ажиллаж байна.

Монгол улсын ерөнхийлөгчийн 53 дугаар зарлиг, Засгийн газрын 2019 оны 153 дугаар тогтоол “Төрийн биеийн тамир спортын талаар баримтлах бодлого”, Улсын Онцгой комиссын 2020 оны 13 дугаар хурлын тэмдэглэл, Аймгийн засаг даргын А/35 дугаар захирамж гаргасаныг холбогдуулан 11-н төрлийн багийн цахим тэмцээнийг 2020 оны 06 сарын 21-нээс эхлэн 07 сарын 30-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна.

            Хорио цээрийн дэглэмийн үед иргэдийн бие бялдар, дархлааг идэвхитэй хөдөлгөөнөөр дэмжих, халдварт вирусын эсрэг дасгал хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах, спорт сонирхогч, хичээллэгчдийн спортын ур чадварыг дээшлүүлэх, өргөн олныг хамруулах зэрэгт арга хэмжээг 2020 оны 06-р сарын 21-нээс 07-р сарын 30-ны  хооронд цахим хэлбэрээр спортын 11 төрлөөр зохион явуулж нэгдсэн дүнг 2020 оны 07-р сарын 30-нд шалгаруулж спортын хэрэгслээр шагнаж урамшуулна.

Өглөөний гүйлт дасгалд давхардсан тоогоор 240-гаруй ард иргэд хамрагдаад байна. Гүйлт дасгал хөдөлгөөнд ирсэн ард иргэдэд идэвхитэй оролцохыг уриалж спортын хэрэглэлээр ханган ажиллаж байна. нийт 1сая төгрөгний спортын хэрэглэлүүдийг дасгал хөдөлгөөн, гүйлтэнд ирсэн хүмүүсдээ тарааж өгөхөөс гадна витаминжуулалт болон маскыг тарааж байна.

 

           

Монголын тамирчдын баяр Олон улсын Олимпын өдөрт зориулж “Олимпизмын асуулт, хариулт”-ын тэмцээн зохион байгууллаа.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: Bundaga Bayarsain, TogtohBayr Choijilsuren хоёр, зогсож буй хүмүүс болон доторЗурагт дараах зүйл агуулагдаж болно: Bundaga Bayarsain, Urantsengel Dorj хоёр, зогсож буй хүмүүс

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: Bundaga Bayarsain, Удвалцэцэг Болдын хоёр, зогсож буй хүмүүс болон доторЗурагт дараах зүйл агуулагдаж болно: 3 хүн, үүний дотор Bundaga Bayarsain, Jinsodov Norjmaa, дотор

Баяр наадмын үеэр байгууллага хамт олноороо баярын талбай дээр ажиллаж удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухай бүрд нь хийж гүйцэтгэж байлаа. Байгууллагын өнгө үзэмж нэмэх зорилгоор байгууллагын гэрлэн хаяг болон
төв хаалганы налуу замыг засаж,гадна төмөр хашааны хаалгыг гагнаж бэхлэсэн.

           

Өөрсдийн хүч бололцоогоор гарын доорх материалаар иргэдэд дасгал хийх хэрэгсэлтэй болголоо.

Байгууллага хамт олноороо авто замын дагуу баруун талдаа 1-2 дугаар зурваст шинээр мод суулгах тоог гаргаж, модны усалгаа хийж, модны ургалтанд саад учруулж буй ойр орчмын хог хаягдалыг цэвэрлэж, эвдэрсэн, нурсан хашаа хашлагыг засварлах ажлыг хийж гүйцэтгэсэн Мөн аймаг орон нутгийн байгууллагын гадна 50метр орчим, хашаан дотор хог хаягдлыг  цэвэрлэх, Сүмбэр сумын Засаг даргын тамгын газраас хуваарилаж өгсөн нийтийн цэвэрлэгээг хийж, тайланг хугацаанд хүргүүлсээр байна.

No description available.No description available.https://scontent.fuln2-1.fna.fbcdn.net/v/t1.0-9/96110145_2674670952780665_8281875979635261440_n.jpg?_nc_cat=101&_nc_sid=b9115d&_nc_ohc=hwQ-ozpSS_AAX-b7qak&_nc_ht=scontent.fuln2-1.fna&oh=a5ef781a0f892a59599914ed05dba489&oe=5F0E9398

Усан спорт сургалтын талаар:

Бассейнаар үйлчлүүлсэн нийт иргэдийн тоо:

2020 оны 03 дүгээр сарын 20 – 2020 оны 06 дугаар сарын 20-нийг хүртэл ямар нэгэн сургалт, үйл ажиллагааг явуулаагүй болно.

Мэдээ нэгтгэсэн:

Сургалт Дасгалжуулалтын Албаны мэргэжилтэн                     С.Октябрь
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.