Мэдээ

байгууллагын 9 сард зохион байгуулсан арга хэмжээний тайлан

Говьсүмбэр аймгийн Биеийн тамир, спортын газрын 2020 оны 09 дугаар сард зохион байгуулсан үйл ажиллагааны тайлан

2020.09.21                                                                                                                                Чойр

Удирдлага, зохион байгуулалтын хүрээнд

Аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/275 дугаар захирам болон  Мэргэжлийн хяналтын газраас хүргүүлсэн зөвлөмж, албан тоотын хэрэгжилтийг хангаж, биелэлтийг олон нийтэд сурталчилан таниулах, гадна болон дотор орчны цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж, эрүүл мэндийн байгууллага болон холбогдох бусад төрийн байгууллагаас өгч буй мэдээллийг тухай бүр авч ажилтан албан хаагчдад үнэн зөв мэдээллийг шуурхай хүргэж ажиллаж, ажилтан нэг бүрийг маскийг зөв хэрэглүүлэх арга хэмжээг зохион байгуулах, иргэдэд үйлчлэхдээ заавал маск хэрэглэж байна. 

Спортын тэмцээн уралдааны талаар арга хэмжээнд:

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 21 аймгийн хөл бөмбөгийн АШТ, 09-р сарын 14-19-ий хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнд нийт 20 баг оролцлоо.

Үүнээс:

1-р байр Дорноговь аймаг 

2-р байр Говьсүмбэр аймаг

3-р байр Төв аймгийн баг тамирчид медаль хүртлээ.

Шилдэг хагас хамгаалагч – Э.Энхмөнх (Говьсүмбэр)    

Говьсүмбэр аймгийн Чойрын богд уулын өвөрт Боржигины тойром харваа 09.12-13 хооронд зохион байгуулагдалаа. Уг харваанд 55 багийн 400 гаруй харваач оролцож

 Тэргүүн байранд Дорноговь аймгийн Айраг сумын харьяат МУГМэргэн Т.Өсөхбаяр ахлагчтай баг

Дэд байранд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат МУГМэргэн Б.Баттулга ахлагчтай Даншиг Транс баг

            Гутгаар байранд Дорноговь аймгийн Алтанширээ сумын харьяат Д.Улаанхүү ахлагчтай багууд шалгарлаа.

  

Ширээн теннисны Намрын тойрог зэрэг цол ахиулах тэмцээн 09.12-13 хооронд болж өндөрлөлөө.

Үүнээс:

Н. Энхболор 3.2-р зэргийн аварга

Б. Энхтөгөлдөрбаясгалан 3.2-р зэргээ авлаа

М. Саруулмайхан 3-р зэрэг

Э.Тэлмүүн 3-р зэргээр тус тус хүртлээ.

  

           

Волейболын насанд хүргэчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 09 дүгээр сарын 13-20 хооронд үргэжилж нийт эрэгтэй 24 баг эмэгтэй 11 баг орж Говьсүмбэр аймгийн эмэгтэй баг тамирчид амжилттай оролцлоо.

 

Үндэсний сурын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2020 оны 09 сарын 19-ны Үндэсний сурын талбайд зохион байгууллаа. Тэмцээнд насанд хүрэгчид, өсвөрийн гэсэн ангиллаар зохион байгуулж нийт 30 харваачид оролцсон.

Хана харваанд: 1-р байранд

эр: Спортын мастер Б.Цэрэндаш,

эм: залуу харваач Б.Баярбат

Хасаа харваанд:

1-р байранд эр: залуу харваач Б.Мөнхжаргал, эм: Аймгийн мэргэн, спортын мастер Ж.Норжмаа нар шалгарлаа.

 

Уламжлал болгон зохион байгуулагддаг  “Хөдөөгийн баясгалан “ өдөрлөг 6-р багт 09 дүгээр сарын 18 нд зохион байгуулагдлаа.  Нийт 2 багийн 80 гаруй тамирчид оролцож авхаалж самбаа, хурд хүчээ сорин оролцлоо.

Волейболын төрөлд

1-р байранд Б.Одгэрэл ахлагчтай 4-р баг

2- р байранд Б.Цэрэндорж ахлагчтай Малх- 3 дугаар баг

3-р байранд Батзаяа ахлагчтай Малх-2 дугаар баг

 Хөдөөгийн хүчтэн тэмцээнд

4 багийн 20 тамирчин оролцсоноос

1-р байр Гантулга 37 оноогоор

2-р байр Б.Цэрэндорж 34 оноогоор

3-р байр Ням  32 оноогоор тус байр эзэлсэн

Бие бялдрын сорил тэмцээнд  эрэгтэй.эмэгтэй нийт 10 хүн оролцож гар дээр суниалтанд

1-р байр Эрдэнэбаатар Малх -3 баг

2 –р байр Х.Гантулга 4-р баг

3-р байр Б.Энхамгалан Малх-2 баг

уян хатны тэмцээнд

1-р байр Б.Халиунаа Малх -3 баг

2-р байр Ганчимэг 4-р баг

3-р байр Номин-Эрдэнэ Малх -3 баг

олс таталтын тэмцээнд  5 баг оролцсоноос

1-р байр Б.Цэрэндорж ахлагчтай  Малх-2баг

2-р байранд Б.Одгэрэл ахлагчтай 4-р баг

3-р байранд Сүхтулга ахлагчтай  Малх-1баг тус тус эзэлсэн байна

Багийн нэгдсэн дүнгээр Б.Одгэрэл ахлагчтай 4-р баг 8 оноогоор тэргүүлж шилжин явах цом гардаг авлаа.

                                Усан спорт сургалтын талаар:

Бассейнаар үйлчлүүлсэн нийт иргэдийн тоо: 2020 оны 09 дүгээр сарын 01 – 2020 оны 09 дүгээр  сарын 20-нийг хүртэл давхардсан тоогоор  эр 392,  эм 546  нийт 938 иргэнд үйлчилснээс  822 хүүхэд, 116 насанд хүрэгчдэд үйлчилсэн.

Сургалтанд хамрагдсан  иргэн бүрт аюулгүй ажиллагаа, анхан шатны заавар зөвлөгөөг өгч ажиллаж байна.

Давтан сургалт хөнгөлттэй үнээр 50 хүүхэд, 7 насан хүрэгчид,  анхан шатны сургалтанд 21 хүүхэд,  том хүн 6 сургалт авч байна.

 Сарын эцсээр билет үнэмлэхний зөрүү гараагүй цэвэрлэгээ үйлчилгээ тогтмол хийгдэж байна. 

                ТАЙЛАН БИЧСЭН                             М.БАТДЭЛГЭР

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.