Мэдээ

байгууллагын 11 сард зохион байгуулсан арга хэмжээний тайлан

Говьсүмбэр аймгийн Биеийн тамир, спортын газрын 2020 оны 11 дугаар сард зохион байгуулсан үйл ажиллагааны тайлан

2020.11.20                                                                                                                                Чойр

Удирдлага, зохион байгуулалтын хүрээнд

Аймгийн засаг даргын 2020 оны 01 сарын 28-ны А/35 дугаар захирамж, 2020 оны 02 сарын 14-ны А/56 дугаар захирамжийн шинэ төрлийн корона вирус дэлхийн улс орнуудад дэгдсэнтэй холбогдуулан, халдвар авах эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 01 сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд улс орон даяар түр хаагдсантай холбогдуулан үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна.

Спортын тэмцээн уралдааны талаар арга хэмжээнд:

2020 оны 11 сарын 8,9-нд болсон Дорноговь аймгийн аврага шалгаруулах жудо бөхийн тэмцээнд Говьсүмбэр аймгийн БТСГ-ын баг тамирчид оролцож 3 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ.

30кг жинд М.Бүүвэйбаатар /хүрэл/

-+66 жинд И.Анхжаргал /хүрэл/

О.Жаргалсайхан /Хүрэл/

-55кг жинд Ц.Алтангэрэл /мөнгө/

-66кг жинд О.Пүрэвбаатар /хүрэл/

Эмэгтэй 40кг жинд Т.Номин-Эрдэнэ /Мөнгө/

Н.Баясгалан /хүрэл/

57кг жинд П.Номинчимэг/мөнгө/

                      Э.Энхжаргал /хүрэл

 

 

 2020 оны насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд өсвөрийн шатарчдын маань шилдгүүд оролцож сонирхолтой өрсөлдөөнтэй боллоо.Мөн шинээр спортын мастeр цол авсан Ө.Бяруузана, спортын дэд мастeр цол  Х.Харуулбат нартаа баяр хүргэсэн.

       

    Говьсүмбэр аймгийн өсвөр үеийн хөнгөн атлетиkийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2020 оны 10-р сарын 25 нд Найрамдал хотхоны цэргийн алдарын хөшөөний талбайд зохион байгуулж явууллаа.

Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 6 сургуулийн 100 гаруй 8 төрөлд хурд хүч авхаалж самбаагаа дайчлан оролцож багийн нэгдсэн дүнгээр 1-р байранд Ш.Бүдсүрэн дасгалжуулагчтай баг тамирчид тэргүүн байр эзлэж шилжин явах цом, 2-р байранд Э.Батбаяр багштай 2-р сургуулийн баг тамирчид,3-р байранд

Л.Энхмөнх багштай Политехникийн коллежийн баг тамирчид байр эзэлсэн.

  

2020 оны 10 сарын 31-нд зохион байгууллагдсан Отгонтэнгэр хайрханд осолдсон Хэт холын марафон гүйлтийн спортын мастер Хадбаатарын Равдандорж агсаны нэрэмжит 10.2 км-ийн гүйлтийн зайд ахмад тамирчин Д.Ариунжаргал тэргүүн байр эзэллээ.       

 

Ширээний теннисний зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд

 

    Усан спорт сургалтын талаар:

Бассейнаар үйлчлүүлсэн нийт иргэдийн тоо: 2020 оны 10 дүгээр сарын 20 – 2020 оны 11 дүгээр сарын 12-нийг хүртэл давхардсан тоогоор  эр 392,  эм 546  нийт 938 иргэнд үйлчилснээс  822 хүүхэд, 116 насанд хүрэгчдэд үйлчилсэн.

Сургалтанд хамрагдсан  иргэн бүрт аюулгүй ажиллагаа, анхан шатны заавар зөвлөгөөг өгч ажиллаж байна.

Давтан сургалт хөнгөлттэй үнээр 50 хүүхэд, 7 насан хүрэгчид,  анхан шатны сургалтанд 21 хүүхэд,  том хүн 6 сургалт авч байна.

 Сарын эцсээр билет үнэмлэхний зөрүү гараагүй цэвэрлэгээ үйлчилгээ тогтмол хийгдэж байна. 

                ТАЙЛАН БИЧСЭН                             М.БАТДЭЛГЭР

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.