Мэдээ

спортын салбар холбоодын зөлөвлөгөөг зохион байгуулав.

Аймгийн спортын салбар холбоодын тэргүүн болон дасгалжуулагч багш нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалт, зөвлөгөөнийг 2020 оны 01 сарын 17-ндСүмбэр сумын ЗДТГ-ын Иргэний танхимд зохион байгууллаа. Зөвлөгөөнд Аймгийн Засаг дарга Г.Батсуурь, НБХэлтсийн спорт хариуцсан мэргэжилтэн Б.Сүхбаатар, БТСГ-ын дарга Б.Буянтогтох нар оролцлоо. Зөвлөгөөнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй спортын 19-н салбар холбоод оролцсон. Зөвлөгөөнөөр 2020 онд зохион байгуулах, оролцохтэмцээн уралдаанытөлөвлөгөөнүүдийг танилцуулсан.2019 онд тэмцээнуралдаанд оролцсонбайдал, цаашидхэрхэн анхаарчажиллах талаармэдээлэл, зөвлөмжөгсөн.

Шинээр Говьсүмбэр аймгийн морин спорт уяачдын холбоо, Аймгийн жүдо бөхийн салбар холбоо, Крикетын салбар холбооны нарийн бичгийн дарга, дасгалжуулагч нар оролцлоо.

Салбар холбоодын тэргүүн, тэргүүлэгч нартай 2020 онд хамтран ажиллах гэрээг байгууллаа. Ач холбогдол өгч, идэвхтэй оролцсон спортын салбар холбоодын тэргүүн, тэргүүлэгчид, өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч нар хамрагдсан.

 

      

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.