Спорт Олимпизмын үзэл санаагаар өсвөр үеийнхний бие бялдар, оюун ухаан, сэтгэл санааны өв тэгш хөгжлийг хангах орчин нөхцлийг бий болгох, тэднийг спортод дур сонирхолтой болгох, спортын нөхөрлөлийг бэхжүүлэх, биеийн тамирын багш нарын мэдлэг, онол заах аргыг дээшлүүлэн харилцан суралцах. ЕБС-иудын Олимпын танхимын үйл ажиллагааг идэвхжүүлэн тогтмолжуулах зорилгоор Говьсүмбэр аймгийн ЕБС-иуд, тэдгээрт үйл ажиллагаа явуулж байгаа Олимпын танхим, багш, сурагчид, эцэг эхчүүдийг хамруулж тус уралдааныг зохион байгуулж байна.
Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран ЕБС-уудын захирал биеийн тамирийн багш сурагчидтай уулзалт зохион байгуулж “ Хүүхэд-Олимпизм” Спортын клубыг байгуулж, 2022 онд хийгдэх ажлууд, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргалаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.