Бага олимп наадмыг аймгийн Биеийн тамир, спортын газар, аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар хамтран 3 сарын 04-20 –ны хооронд спортын зургаан төрлөөр амжилттай зохион байгууллаа.
Үүнд:
Сагсан бөмбөг:
6-8, 9-10, 11-12 дугаар ангийн ангилал, Эрэгтэй 35 багийн 245 тамирчин, эмэгтэй 29 Багийн 203 тамирчин Тус тус хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс 40 оноогоор тавдугаар сургуулийн баг тамирчид нэгдүгээр байр 27 оноогоор хоёрдугаар сургуулийн баг тамирчид хоёрдугаар байр 27 оноогоор Нэгдүгээр сургуулийн баг тамирчид гуравдугаар байр тус тус эзэлсэн.
Волейболын төрөл:
Волейболын төрөлд 6-8, 9-10, 11-12-р ангийн ангилалд эрэгтэй 37 Багийн 259 тамирчин эмэгтэй 26 Багийн 182 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс 49 оноогоор Нэгдүгээр сургууль нэгдүгээр байрт, 35 оноогоор Тавдугаар сургууль хоёрдугаар байрт, 21 оноогоор хоёрдугаар сургууль, гуравдугаар байрыг тус тус эзэлсэн.
Даамны төрөл:
Даамны 6-8, 9-11, 12-14 15-16, 17-18 нас эрэгтэй, эмэгтэй гэсэн ангиллаар Зохион байгуулагдаж 86 оноогоор хоёрдугаар сургуулийн баг нэгдүгээр байр, 39 оноогоор нэгдүгээр сургуулийн баг хоёрдугаар байр, 28 оноогоор гуравдугаар сургуулийн баг гуравдугаар байрт тус тус шалгарсан.
Хөл бөмбөгийн төрөл:
1-5 анги, 6-8 анги, 9-10 анги 11-12 анги гэсэн ангиллаар зохион байгуулагдаж 25 багийн 175 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс 39 оноогоор тавдугаар сургуулийн баг нэгдүгээр байр, 15 оноогоор нэгдүгээр сургуулийн баг хоёрдугаар байр, 14 оноогоор хоёрдугаар сургуулийн баг гуравдугаар байрыг тус тус эзэлсэн.
Ширээний теннисний төрөл:
3-р сарын 05-ны өдөр, ширээний теннисний Сансар хайрхан клубийн байранд амжилттай зохион байгуулагдсан. Тэмцээн 4 насны ангиллаар ганцаарчилсан болон холимог хосын төрлөөр тус тус зохиогдож 60 гаруй тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа Сорин өрсөлдсөнөөс 165 оноогоор тавдугаар сургуулийн баг нэгдүгээр байр 63 оноогоор нэгдүгээр сургуулийн баг хоёрдугаар байрыг тус тус эзэлсэн.
Тус наадмын хүрээнд Говьсүмбэр аймгийн хэмжээнд анх удаа тусгай хэрэгцээт хүүхдүүдийн дунд спортын өдөрлөг зохион байгуулсан.
үүнд: Шивээговь сум, Баянтал сум, Сүмбэр сумын нийт 20 орчим хүүхдүүд Суугаа волейбол, сагсан бөмбөг, хөгжөөнт тоглоом, хөл бөмбөг гэсэн спортын төрлүүдээр тоглож нэг өдрийг спортод ойр өнгөрүүлсэн нь тэднийг спортоор хичээллэх дур сонирхолыг өрнүүлж спортоор хичээллэх хүсэл эрмэлзлэлтэй болгосон гэдэгт итгэлтэй байна. Тус өдөрлөгийг Шивээ-Овоо ХХК-наас ивээн тэтгэж оролцсон.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.