Мэдээ

Жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн

Жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн
Мэдээ, мэдээлэл

2022 оны бүс болон улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах  тэмцээнийг 2022 оны 03 сарын 19-нд Биеийн тамир спортын газрын спорт зааланд амжилттай зохион байгуулав.


Тэмцээний нээлтийн ажиллагаанд:

Аймгийн Засаг даргйн орлогч Б.Анхбаяр, Аймгийн жүдо бөхийн тэргүүн Д.Сүрэнжав, Монгол улсын жүдо бөхийн гавъяат тамирчин О.Ууганбаатар, паражүдо бөхийн ахлах дасгалжуулагч Нарантуяа. Залуучуудын шигшээ багийн тамирчин Болор-очир,

Аймгийн Жүдо бөхийн тэргүүлэгч Г.Жамбаасүрэн, З.Олонбаатар, Батбаатар зэрэг албаны хүмүүс оролцсон. Тэмцээнийг Монгол жүдо бөхийн олон улсын шүүгч Сүхчулуун, Улсын шүүгч Одханд, Саранзаяа нар шүүж явуулав.

Тэмцээн нь өсвөрийн 3 насны ангилалаар 14 жинд 110 гаруй тамирчид оролцож багийн нэгдсэн дүнгээр Говьсүмбэр аймгийн Биеийн тамир, спортын газрын баг тамирчид, 2-р байранд Дорноговь аймгийн баг тамирчид, 3-р байранд Шивээ-Овоо ХК-ны Хаялга спорт клубын багш тамирчид оров. Эхний 4-р байранд орсон тамирчид, зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Тэмцээний хаалтын ажиллагаанд Гавъяат тамирчин О.Ууганбаатар өсвөрийн шилдэг 6 тамирчинд тус бүрт 500,0 мян төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.