Тус тэмцээнд 31 байгууллагын 171 тамирчин, Говьсүмбэр аймгаас эрэгтэй 3 тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Тэмцээний хүндэт зочноор МБХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын хамтын ажиллагаа, Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх, Булган аймгийн Засаг даргын орлогч, тус тэмцээний ажлын хэсгийн ахлагч Д. Жаргалсайхан, Ази Тивийн Хошой Аварга, Монголын Боксын Спортын Ууган Гавъяат Тамирчин, Ардын Багш Х.Алтанхуяг, МБХ-ны Дэд ерөнхийлөгч, "H&H Эрмокон" ХХК-ны Захирал М.Баянмөнх, МБХ-ны УЗГ-н, “Монгол-333” нэгдлийн захирал У.Баатар, МУГТ, МУХБ. П.Сэрдамба, МУГТ Д.Отгондалай, МУГТ, Дархан мэргэн Ш.Даваахүү нарын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.
Тэмцээний Багийн дүнгээр IBA 1 одтой дасгалжуулагч, Спортын мастер С.Дашбурмаа, МБХ-ны 2 одтой дасгалжуулагч, Спортын мастер Есүхэй дасгалжуулагчтай Биеийн тамир, спортын дунд сургууль Тэргүүн байр, Цом, Алтан медаль, МБХ-ны 2 одтой дасгалжуулагч, Спортын мастер Д. Мөнхболд, IBA-ны 1 одтой дасгалжуулагч В.Аззаяа, МБХ-ны 1 одтой дасгалжуулагч Эрдэнэхүү нараар удирдуулсан Булган аймгийн баг Дэд байр, Цом, Мөнгөн медаль, IBA 1 одтой дасгалжуулагч Т.Ганзориг дасгалжуулагчтай “Ихэр Бээлий” клуб Гутгаар байр, Цом, Хүрэл медаль тус тус хүртлээ.
Говьсүмбэр аймгаас 48кг жинд Ж.Жамъяандорж
51кг жинд С.Бүрэнтулга нар тус тус хүрэл медаль хүртлээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.