Мэдээ

БОКСЫН ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ТАЙЛАН

БОКСЫН ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ТАЙЛАН
Мэдээ, мэдээлэл

Тус тэмцээнд 31 байгууллагын 171 тамирчин, Говьсүмбэр аймгаас эрэгтэй 3 тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тэмцээний хүндэт зочноор МБХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын хамтын ажиллагаа, Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх, Булган аймгийн Засаг даргын орлогч, тус тэмцээний ажлын хэсгийн ахлагч Д. Жаргалсайхан, Ази Тивийн Хошой Аварга, Монголын Боксын Спортын Ууган Гавъяат Тамирчин, Ардын Багш Х.Алтанхуяг, МБХ-ны Дэд ерөнхийлөгч, "H&H Эрмокон" ХХК-ны Захирал М.Баянмөнх, МБХ-ны УЗГ-н, “Монгол-333” нэгдлийн захирал У.Баатар, МУГТ, МУХБ. П.Сэрдамба, МУГТ Д.Отгондалай, МУГТ, Дархан мэргэн Ш.Даваахүү нарын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.

Тэмцээний Багийн дүнгээр IBA 1 одтой дасгалжуулагч, Спортын мастер С.Дашбурмаа, МБХ-ны 2 одтой дасгалжуулагч, Спортын мастер Есүхэй дасгалжуулагчтай Биеийн тамир, спортын дунд сургууль Тэргүүн байр, Цом, Алтан медаль, МБХ-ны 2 одтой дасгалжуулагч, Спортын мастер Д. Мөнхболд, IBA-ны 1 одтой дасгалжуулагч В.Аззаяа, МБХ-ны 1 одтой дасгалжуулагч Эрдэнэхүү нараар удирдуулсан Булган аймгийн баг Дэд байр, Цом, Мөнгөн медаль, IBA 1 одтой дасгалжуулагч Т.Ганзориг дасгалжуулагчтай “Ихэр Бээлий” клуб Гутгаар байр, Цом, Хүрэл медаль тус тус хүртлээ.

Говьсүмбэр аймгаас 48кг жинд Ж.Жамъяандорж

51кг жинд С.Бүрэнтулга нар тус тус хүрэл медаль хүртлээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.