Мэдээ

МБАТ - ны спортын XV наадмын Говьсүмбэр аймгийн Сагсан бөмбөгийн анхан шатны тэмцээн

МБАТ - ны спортын XV наадмын Говьсүмбэр аймгийн Сагсан бөмбөгийн анхан шатны тэмцээн
Мэдээ, мэдээлэл
АТ - ны спортын XV наадмын Говьсүмбэр аймгийн Сагсан бөмбөгийн анхан шатны тэмцээн 2022 оны 04 сарын 08 - 10 - ны өдрүүдэд Аймгийн БТСГ - н спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд эрэгтэй 12 баг, эмэгтэй 6 баг нийт 18 багийн 140 гаруй тамирчид оролцлоо.
Эмэгтэй
1-р байр Б. Баттогтох дасгалжуулагчтай 5-р сургуулийн хүүхдүүдийн баг
2-р байр О. Төгөлдөр дасгалжуулагчтай Д. Энхсүрэн ахлагчтай "Шивээ - Овоо ХК" баг
3-р байр Д. Нямцогт дасгалжуулагчтай Л. Энхмөнх ахлагчтай Политехник коллежийн баг
Эрэгтэй
1-р байр Д. Мөнхэрдэнэ дасгалжуулагчтай Ч. Түмэнбаяр ахлагчтай Сүмбэр сумын ЗДТГ - н баг
2-р байр Ц. Баярхүү дасгалжуулагчтай Б. Зориг- Эрдэнэ ахлагчтай Цагдаагийн хэлтэсийн баг
3-р байр Б. Гантогтох дасгалжуулагчтай Э. Тэгшбаяр ахлагчтай Чойр - Өртөө баг тус тус эзэллээ. Тэмцээний хаалтын ажиллагаанд Аймгийн засаг дарга Г. Батзам. Аймгийн засаг даргын орлогч дарга Б. Анхбаяр, БТСГ - н дарга Б. Буянтогтох нар оролцож шагнал гардуулав.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.