Мэдээ

Биеийн тамир, спортын улсын хороо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс Монгол Улсын нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт ажиллаж буй биеийн тамир, спортын багш дасгалжуулагч, спортын байгууллаг

            Биеийн тамир, спортын улсын хороо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс Монгол Улсын нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт ажиллаж буй биеийн тамир, спортын багш дасгалжуулагч, спортын байгууллагын удирдлага, гүйцэтгэх ажилтнуудад допингийн эсрэг мэдлэг, хандлагыг сайжруулах сургалт зохион байгуулах, олон улсын болон дотоодын чанартай тэмцээнд оролцогчдод допингийн эсрэг мэдлэгийг олгох шаардлага байнга чухлаар тавигдсаар байна.

         Дээрх шалтгаануудын улмаас энэхүү төслийн хүрээнд орон нутгийн дасгалжуулагч, эмч, тамирчдад допингийн эсрэг үйл ажиллагааны, хяналт, допингийн төрлийн бодисын хорт нөлөөний талаар мэдлэг, боловсрол олгох бүс нутгийн сургалтуудыг зохион байгуулах зорилго тавьсан. Монгол Улсын үндэсний тайланд дурдсан допингийн эсрэг үйл ажиллагаа(олон улсын гэрээ, конвенц, допингийн эсрэг үндэсний хууль тогтоомж, түүнд хориглосон бодис, хууль тогтоомжийн хүрээнд авах арга хэмжээ,   Конвенцийн 9 дүгээр зүйлд заасан үүрэг, допингийн эсрэг авах арга хэмжээ, Допингийн арга хэмжээ, допингийн хяналт, шалгалт, торгууль гэх мэт) -ны талаар сургалтад  оролцогчдод цогц ойлголтыг өглөө.

Ажилласан сургагч багш нар:

Зөвлөх, сургагч багш Ч.Насанбат (САУЭШТ-ийн спортын эмч)

Зөвлөх, сургагч багш Н.Цогтсайхан

Сургагч багш М.Булган (САУЭШТ-ийн АУА-ны дарга, их эмч)

Сургагч багш Б.Батцэнгэл (САУЭШТ-ийн ЭШССА-ны дарга)

 Зохион байгуулсан менежерүүд:

Менежер  Б.Эрдэнэваанчиг  (САУЭШТ-ийн дарга)

Менежер  Э.Алтанзул  (БТСУХ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн)

Менежер  Б.Ганзориг  (САУЭШТ-ийн ЭША)

- Допингийн эсрэг хууль тогтоомж, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар.

- Хориглосон бодис, арга, түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө,

- Олон улсын болон дотоодын допингийн эсрэг хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд торгууль, хариуцлага хүлээлгэх,

- Допинг хэрэглэхээс урьдчилан сэргийлэх

- Нийгэм дэх допингийн нөлөөлөл, тамирчдын зан байдлын талаар сургалтуудыг Говьсүмбэр аймагт хийлээ

Сургалтад Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгийн нийт 49 тамирчин, 35 дасгалжуулагч, 21 албаны хүн оролцоно.

 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.