Говьсүмбэр аймагт “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааны хүрээнд Олимпын наадмын үнэт зүйл болсон “Хичээх-Хүндлэх –Нөхөрлөх” үзэл санааг сурталчлах зорилгоор “Спортын ногоон хуудас” буюу тэмцээн уралдааны талбай дэвжээнд өрсөлдөгчөө, талбай дэвжээгээ, багш дасгалжуулагчаа, баг хамт олноо хүндлэх агуулга бүхий видео бичлэгийн уралдаан, Олимпын үг хэллэг, нэр томьёон уламжлалт монгол бичгээр уран сайхан бичих уралдаан, “Миний аав тамирчин”, “Тамирчин гэр бүл”, “Миний дуртай спорт” сэдэвт гар зургийн уралдаан бага, дунд, ахлах насны ангиллаар, орчин үеийн олимпын хөдөлгөөнийг үндэслэгч П.де.Кубертэний намтар Олимпын хөдөлгөөнд үзүүлсэн хичээл зүтгэлийг судлсан судалгааны ажлын уралдаан, “Олимп чи мөн оршном буюу...” шүлгийн уралдаан “Ододтой хамт” сельфи зургийн уралдаан, аймгийн ЕБС-ийн анги хамт олны дунд “Олимпын хөдөлгөөнд бидний оролцоо” сэдэвт ханын сонины уралдаан, сурагчдын бүтээлч сэтгэхүйг спорт Олимпизмтай уялдуулан хөгжүүлэх зорилгоор “Олимпын бамбар” бүтээх уралдаан, сурагчдын бүтээлч сэтгэхүйг спорт Олимпизмтай уялдуулан хөгжүүлэх зорилгоор “Таван цагаригийн бат холбоо” үеийн сүлжээ зохиох гэх мэт уралдааныг амжилттай зохион байгуулж шилдгүүдийг шалгарууллаа.
" ХИЧЭЭХ-ХҮНДЛЭХ-НӨХӨРЛӨХ" үзэл санааг илэрхийлэв.
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ГАЗАР
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.