Орон даяар зохиогдсон “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын гавьяат багш С.Дүгэржавын нэрэмжит ЕБ-ын 2-р сургууль улсын хэмжээнд Олимпизм спортоор жигүүрлэн, олон түмнийг уриалан, онол мэдлэгээр манлайлж “Шилдэг сургууль”-иар шалгарч Боловсрол шинжлэх ухааны яам, БТСУХороо, Монголын Үндэсний Олимпын хороо, Монголын Олимпын академийн өргөмжлөл, спортын хэрэглэлийн эзэн болсон байна. Шавь нарынхаа бүтээлч сэтгэхүйг спорт Олимпизмтай уялдуулан, спортоор дамжуулан эерэг хандлагыг бий болгох үйлсэд олон жилийн хөдөлмөрөө зориулж байгаа Сүмбэр сумын 2-р сургуулийн “Рио-2016” Олимпын танхимын арга зүйч багш Ч.Ренчинмядагт баяр хүргэж ажлын амжилт хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.