Мэдээ

Мөнхпүрэвийн Маргад шатрын дэлхийн аврага цомыг хүртлээ

Мөнхпүрэвийн Маргад шатрын дэлхийн аврага цомыг хүртлээ
Цаг үеийн мэдээлэл
Панам улсын Панама хотноо 2022 оны 06-р сарын 10-19-ний өдрүүдэд “ШАТРЫН СУРАГЧДЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” зохиогдож өндөрлөлөө.
Тус тэмцээний 10-11 насны охидын ангилалд Говьсүмбэр нутгийн охин шавь МӨНХПҮРЭВИЙН МАРГАД 9 өрөг тоглосноос 6 хожиж, 3 тэнцэж 7.5 оноогоор хожигдолгүй түрүүлж аваргын цом өргөсөн ба энэхүү амжилтаараа Дэлхийн шатрын холбооны дэд мастер/WGM/ цол хүртсэн бахдам амжилтын эзэн боллоо. Шатрын спортоор хичээнгүй суралцаж, улс ороныхоо нэрийг өндөрт гаргасан Мөнхпүрэвийн Маргаддаа халуун баяр хүргэе. Мөн дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан албан байгуулага, хувь хүн болон Говьсүмбэр аймгийн шатрын холбооны дасгалжуулагч багш Г.Бямбаа, Г.Харуулбаатар нартаа баяр хүргэж цаашдын тэмцээн уралдаанд нь амьжилт хүсье.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.