Мэдээ

Монголын бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээнүүд өндөрлөж шилдгийн шилдгүүд тодорлоо.

Монголын бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээнүүд өндөрлөж шилдгийн шилдгүүд тодорлоо.
Мэдээ, мэдээлэл
Монголын бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээн есдүгээр 09 сарын 09-19-ний өдрүүдэд болж, 26 спортын төрлийн шилдгийн шилдгүүд тодорлоо.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын дагуу Монголын бүх ард түмний спортын XV наадмыг улс орон даяар 3 үе шаттайгаар амжилттай зохион байгуулж дууслаа. Наадмын анхан шатны тэмцээнд 12,000, шигшээ тэмцээнд 4,800 тамирчид, 400 дасгалжуулагч, 430 шүүгч, сайн дурын ажилтан, зохион байгуулагч нар нийтдээ 19,000 гаруй төлөөлөгчид хамрагдлаа.
21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4570 орчим тамирчин 624 багц медалийн төлөө өрсөлдөхөд багийн нэгдсэн дүнгээр дүүргүүдээс Баянзүрх дүүрэг 101 медаль (49 алт, 31 мөнгө, 21 хүрэл), аймгуудаас Хэнтий аймаг 49 медаль (23 алт, 18 мөнгө, 8 хүрэл) хүртсэнээр түрүүллээ. Харин хүчний байгууллагаас "Алдар" спорт хороо 123 медаль (56 алт, 38 мөнгө, 29 хүрэл)-тайгаар тэргүүлсэн байна.
Говьсүмбэр аймаг Аймаг 2 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж 12-р байрт шалгарлаа.
Монголын бүх ард түмний спортын наадмын шилдэг спорт холбоогоор Монголын таеквондогийн холбоо, Монголын ширээний теннисний холбоо, Монголын волейболын холбоо, Монголын самбо бөхийн холбоо, Монголын ширээний теннисний холбоо, Монголын гимнастикийн холбоог шалгаруулсан байна.
Говьсүмбэр аймгийн боксын баг тамирчид: Боксын спортын олон улсын хэмжээний мастер дасгалжуулагч Лувсанцэрэнгийн Зоригтбаатараар ахлуулсан баг тамирчид
Эрэгтэйчүүдийн төрөлд
52 кг А.Баттулга мөнгөн медаль
57 кг Х.Билгүүнсайхан хүрэл медаль
81 кг М. Батбаатар хүрэл медаль тус тус хүртлээ. Багийн дүнгээр 21 аймгаас III дугаар байр эзэллээ.
Ширээний теннисний төрөлд: Дасгалжуулагч Д.Ганбаатараар ахлуулсан баг тамирчид 2022 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр Ширээний теннисний “ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ БАГ”-ийн төрлийн шигшээ тоглолтуудад амжилттай оролцож тус тэмцээнд Говьсүмбэр аймгийн эмэгтэй шигшээ багийн тамирчид анх удаа мөнгөн медаль хүртлээ.
Пара жүдо төрөл: Жүдогийн дасгалжуулагч М.Батдэлгэрээр ахлуулсан Говьсүмбэр аймгийн тамирчин Хөхөөгийн Энхзориг -60 кг жинд анхны хүрэл медаль хүртлээ.
Самбо бөх: Самба болон жүдогийн спортоор Говьсүмбэр аймгийн баг тамирчид 4 медаль хүртлээ.
Алтан медалийг 54 кг жинд Э.Номинтуяа
Хүрэл медалийг Б.Сумъяабазар, А.Мөнх-Эрдэнэ нар тус тус хүртээд байна. Мөн жүдо бөхийн төрөлд Говьсүмбэр аймгийн унаган хүү болох Монгол улсын гавъяат тамирчин О.Ууганбаатар 90 кг жинд мөнгөн медаль хүртсэн амжилттай оролцлоо.
Пара хөнгөн атлетикийн төрөлд: Төмөрсүрэнгийн Мядагмаа зээрэнцэг шидэлтийн F-55 ангилалд алтан медаль тус тус хүртсэн амьжилт гаргалаа. Монголын үндэсний XV наадмийн шигшээ тэмцээнд шалгарч оролцсон нийт баг тамирчид, дасгалжуулагч нартааа баяр хүргэж цаашдын тэмцээн уралдаанд өндрөөс өндөр амьжилт хүсье.







Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.