Мэдээ

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ГАЗАР ОНЫ ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА БОЛЛОО

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ГАЗАР ОНЫ ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА БОЛЛОО
Мэдээ, мэдээлэл
2022 онд ажил үйлс, амжилтаараа манлайлсан Говьсүмбэр аймгийн оны шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болж өнгөрлөө.
Улс, тив, дэлхийн чанартай тэмцээн уралдаанд баг, тамирчдыг бэлтгэн оролцуулж, тамирчдын үзүүлсэн амжилт нь тогтмол өссөн үзүүлэлтээр биеийн тамир, спортын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, аймаг, орон нутгийнхаа нэр алдрыг өндөрт өргөн ажилласан“БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР”-ын хамт олон шалгарлаа
МӨН УЛС, ОЛОН УЛС, ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ОНЫ ШИЛДЭГ ТАМИРЧИН, ДАСГАЛЖУУЛАГЧДЫГ УРАМШУУЛЛАА.
2022 оны Өсвөр үеийн Усан сэлэлтийн УАШТэмцээнээс медаль авсан 10 тамирчин түүний дасгалжуулагч, Боксын УАШТ болон Монголын бүх ард түмний наадмын боксын төрлөөс медаль авсан 7 тамирчин түүний дасгалжуулагч, Жүдо бөх, жюү жицү бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн болон Монголын бүх ард түмний наадмын жүдо бөхийн төрлөөс медаль авсан 16 тамирчин түүний дасгалжуулагч, Парахөнгөн атлетикийн УАШТэмцээн болон Монголын бүх ард түмний спортын 15 дугаар их наадмаас медаль хүртсэн тамирчин, багш дасгалжуулагч, Пауэрлифтингийн УАШТэмцээнээс медаль хүртсэн тамирчин, Шатрын спортын медаль хүртсэн 2 тамирчин, дасгалжуулагч, Ширээний теннисний Сансархайрхан спортын клубын өсвөрийн УАШТэмцээнээс медаль хүртсэн 5 тамирчин, Чөлөөт бөх УАШТ-нд амжилттай оролцож, медаль авсан тамирчин, Багийн спортын төрлөөр медаль хүртсэн 5 баг, 2 дасгалжуулагч болон Ширээний теннисний төрлөөс медаль авсан тамирчид дасгалжуулагчдыг тус тус мөнгөн шагналаар урамшууллаа.

2022 оны Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн шилдэг 12 тамирчныг шалгаруулан тус тус шагнан урамшууллаа.
“ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2022 ОНЫ ОНЦЛОХ ХҮН”-ээр
Оюун ухааны хаан шатрын спортоор хичээллэж, 2022 оны “Сурагчдын Дэлхийн аварга”-аас алтан медаль, өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, улс, орон нутгийнхаа нэр хүндийг олон улсын тавцанд гаргасан МӨНХПҮРЭВИЙН МАРГАД,
Волейболын спортоор тасралтгүй хичээллэн, “B-лиг”, “Насанд хүрэгчдийн улсын аварга” шалгаруулах тэмцээний алтан медаль, “Залуучуудын улсын аварга шалгаруулах” тэмцээний улсын аварга, шилдэг дасгалжуулагч, “Үндэсний дээд лиг-2022” тэмцээний аварга, шилдэг дасгалжуулагчаар шалгарч, волейболын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан АЛТАНГЭРЭЛИЙН ОЧГЭРЭЛ, нар тус тус шалгарлаа.
Нийт тамирчиддаа ирэх онд болох тэмцээн уралдаанд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.
ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ГАЗАР


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.