Мэдээ

“MNUE OPEN 2023” жюү жицүгийн өсвөрийн тэмцээн

МУБИС-ын БТС-ийн “MNUE OPEN 2023” жюү жицүгийн өсвөрийн тэмцээнд Говьсүмбэр аймгийн баг тамирчид амжилттай оролцлоо.
Тэмцээн нь 2023 оны 03 сарын 18-нд МУБИС-ын БТС-ийн спорт зааланд болов. Тэмцээнийг нээж МУБИС-ын БТС-ийн захирал доктор Ph.D Г.Энхсайхан үг хэллээ. Г.Энхсайхан: Тэмцээнийг зохион байгуулж буй хамт олон баг тамирчдад амжилт хүсье. Энэ удаагийн “MNUE OPEN” Өнгөрсөн жилийн хувьд 800 тамирчин оролцсон бол энэ жил нийт 31 их, дээд сургууль, 99 ерөнхий боловсролын сургуулийн 942 сурагч, оюутан тамирчид оролцлоо. Говьсүмбэр аймгаас 1 дасгалжуулагч, ЕБС-ын 3-н сургуулийн 30 тамирчин оролцож, 1-р сургуулийн 9Б ангийн сурагч Н.Баясгалан -52кг жинд Алтан медаль
9В ангийн сурагч М.Бүүвэйбаатар-37кг жинд Мөнгөн медаль
5В ангийн сурагч М.Мандахбаяр-62кг жинд Алтан медаль
7Б ангийн сурагч Э.Алтанзул-44кг жинд Алтан медаль
6Б ангийн сурагч А.Өсөх-Ирээдүй -46кг жинд Алтан медаль
Б.Тэмүүлэйсэцэн -46кг жинд мөнгө медаль
С.Эгүжин -40кг жинд Мөнгө медаль
Э.Эрдэнэзул 2-р сургуулийн Сурагч Б.Мөнх-Эрдэнэ -27 кг жинд
Алтан медаль тус тус хүртлээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.