Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэвшил, байгууллагын албан хаагчдыг биеийн тамир спортоор хичээллэх ач холбогдлыг ойлгуулах мэдлэг, мэдээлэл олгох, төр, төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, спортод ээлтэй орчинг бүрдүүлэхэд зорилготой зохион байгуулав.
Сургалтад 17 байгууллагын биеийн тамирын хамтлаг хариуцсан 20 албан хаагч хамрагдав.
Сургалтаар
· Биеийн тамир, спортын талаар хэрэгжүүлж буй Бодлого, орон нутгийн
· Улсын орон даяараа зохион байгуулж буй “Эерэг хандлага-Эрүүл нийгэм” аян танилцуулга, “Цаг гарая” аяны арга хэмжээний танилцуулга,
· Ерөнхийлөгчийн нэрэмжит “Бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил” авар аргачлал, хэрхэн авах талаар онол, практикийн дадлага ажил
· Биеийн тамирын хамтлагийн шалгаруулах журам, түүнийг байгууллага дээр хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл олгов.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.