Монгол улсын 21 аймаг 9 дүүргийн Биеийн тамир, спортын салбарын удирдах ажилтан, албан хаагчдын анхдугаар зөвлөгөөн энэ сарын 01-03-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Анхдугаар зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын сайд, олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Хэнтий аймгийн засаг дарга Ц.Чогсомжав, Хэнтий аймгийн биеийн тамир, спортын газрын дарга Г.Нэргүйбаатар болон бусад байгууллагын төлөөлөл оролцов.
04
x269
Нийт 21 аймаг 9 дүүргийн нийт 500 гаруй албан хаагч оролцсон өвлөгөөний үеэр волейбол, дартс, даам, ширээний шагай, олс таталт гэсэн спортын 6 төрлөөр, мөн гоцлол дуу, гоцлол хөгжим, гоцлол бүжиг гэсэн урлагийн 3 төрлөөр авьяас чадвар, хурд хүчээ сорин өрсөлдлөө.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.