2023 оны 04 дүгээр сарын 05-09-ны өдрүүдэд Төв аймагт зохион байгуулагдсан Самбо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 40 байгууллагын 1500 тамирчин оролцлоо. Говьсүмбэр аймгаас 1 дасгалжуулагч, 17 тамирчны хамт оролцсоноос:
1 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ.
Бага насны 46кг жинд А.Өсөх-Ирээдүй мөнгөн медаль, 27кг жинд А.Түвшинбаяр, 50кг жинд А.Болд-Эрдэнэ нар шагналт 5-р байрт оров.
Бага насны охид: 40кг А.Ариунзул хүрэл медаль,
Дунд насны +65кг Д.Үүрцайх шагналт 5-р байр,
Ахлах насны охидын- 50кг жинд Г.Хишигбаяр хүрэл медаль, -70кг Э.Энхжаргал шагналт 5-р байранд орсон.
Хөвгүүдийн +98кг жинд М.Мөнх-эрдэнэ хүрэл медаль, бусад тамирчдын ур чадвар ахиж, туршлага хурамтуулсан тэмцээн боллоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.