Мэдээ

ТУСГАЙ БОЧИГИЙН ӨСВӨР ҮЕИЙН ШИГШЭЭ БАГ

Монголын Тусгай Олимпийн Хороо, Нийслэлийн Ерөнхий Боловсролын 25 дугаар сургуультай хамтран "Тусгай Бочигийн Нийслэлийн Аварга Шалгаруулах-2023" тэмцээнийг энэ 4-р сарын 14-нд Чингэлтэй дүүргийн биеийн тамир, спортын хороонд зохион байгуулагдлаа.

Монголын Тусгай Олимпын хороо, Монголын Тусгай Бочигийн холбоо 25-р сургууль хамтран зохион байгуулсан Тусгай бочигийн нийслэлийн  аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрсөн ба тус тэмцээнд тусгай сургуулиуд, хөдөө орон нутаг, бусад холбоодуудын 90 гаруй оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд залуучууд оролцлоо. Олон аваргуудыг төрүүлсэн, найз нөхөд бололцсон, өөртөө итгэх итгэл зорилготой болгосон баяр баяслаар дүүрэн нэг  өдрийг хамтдаа өрсөлдөж өнгөрүүллээ.

Тус тэмцээнд Говьсүмбэр  аймгаас 4 тамирчин хүүхэд оролцсоноос 10-12, 13-15, 16-аас дээш гэсэн 3 насны ангиллаар явагдаж. Тэмцээний насны ангилал тус бүрээс эрэгтэй, эмэгтэй гэсэн төрөлтэй, тэмцээний төрөл тус бүр 1, 2-р түвшинд хуваагдах зарчимаар  явагдсанаас  10-12  насны ангилалд  Батсайханы  Билгүүн   хүрэл  медаль, Шагналт  тусгай байранд Чимэдсүрэнгийн Чимэдлхам 4-р байранд эзэлсэн амжилт үзүүллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.