Мэдээ

САГСАН БӨМБӨГИЙН ӨСВӨР ҮЕИЙН ШИГШЭЭ БАГ

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ
Монголын Хүүхдийн спортын YII наадмын Зүүн бүсийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээн 2023 оны 05-р сарын 23-25-нд Говьсүмбэр аймгийн БТСГ-ын спортын ордонд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Говьсүмбэр аймгийн өсвөрийн шигшээ багnay 100 гаруй тамирчид ур чадвар авхаалж самбаа, багийн тактикаа сорин өрсөлдсөнөөс.
Охидын ангилалд:
3-р байр Б.Баттогтох ахлах дасгалжуулагчтай, Н.Ганпүрэв туслах дасгалжуулагчтай, С.Хишиггарав ахлагчтай ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН охидын баг тамирчид
2-р байр СДМ Б.Бямбадорж ахлах дасгалжуулагчтай, Ц.Батбилэг туслах дасгалжуулагчтай , Э.Шинэтуяа ахлагчтай ДОРНОД АЙМГИЙН охид баг тамирчид
1-р байр Д.Тасхүү ахлах дасгалжуулагчтай, Э.Алтанхуяг туслах дасгалжуулагчтай, А.Номин-Эрдэнэ ахлагчтай СҮХБААТАР АЙМГИЙН охидын баг тамирчид.
Хөвгүүдийн ангилалд:
3-р байр СДМ Б.Бямбадорж ахлах дасгалжуулагчтай, Ц.Батбилэг туслах дасгалжуулагчтай, Б.Ганбаяр ахлагчтай ДОРНОД АЙМГИЙН хөвгүүдийн баг тамирчид.
2-р байр Д.Тасхүү ахлах дасгалжуулагчтай, Э.Энхжавхлан ахлагчтай СҮХБААТАР АЙМГИЙН хөвгүүдийн баг тамирчид.
1-р байр Н.Ганпүрэв ахлах дасгалжуулагчтай, Б.Баттогтох туслах дасгалжуулагчтай, Б.Санчир ахлагчтай ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН хөвгүүдийн баг тамирчид шалгарлаа
Тэмцээний шилдгүүд
Охидын ангилалд:
Шилдэг довтлогч Сүхбаатар аймгийн шигшээ багийн 8 дугаарын тамирчин А.Номин-Эрдэнэ
Шилдэг төвийн тоглогч Дорнод аймгийн шигшээ багийн тоглогч 11 дугаартай Э.Шинэтуяа
Шилдэг хүчний довтлогч Говьсүмбэр аймгийн шигшээ багийн 13 дугаартай тамирчин Жанчивдорж
Шилдэг холбогч Сүхбаатар аймгийн шигшээ багийн 3 дугаартай тамирчин Мөнхжин
Шилдэг хамгаалагч Хэнтий аймгийн шигшээ багийн 11 дугаартай тамирчин Б.Анударь
Хөвгүүдийн ангилалд:
Шилдэг довтлогч Дорнод аймгийн шигшээ багийн 1 дугаарын тамирчин Мөнхбаяр
Шилдэг төвийн тоглогч Сүхбаатар аймгийн шигшээ багийн тоглогч 3 дугаартай Тэмүүжин
Шилдэг хүчний довтлогч Говьсүмбэр аймгийн шигшээ багийн 5 дугаартай тамирчин Түвшинсайхан
Шилдэг холбогч Говьсүмбэр аймгийн шигшээ багийн 9 дугаартай тамирчин Б.Санчир
Шилдэг хамгаалагч Хэнтий аймгийн шигшээ багийн 10 дугаартай тамирчин Өсөх-Ирээдүй нар тус тус шалгарч Монголын Хүүхдийн спортын YII наадмын шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа. Нийт тамирчид болон дасгалжуулагч нартаа амжилт хүсье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.