Мэдээ

ВОЛЕЙБОЛЫН ӨСВӨР ҮЕИЙН ШИГШЭЭ БАГ

Монголын хүүхдийн спортын зуны 7 дугаар наадмын ВОЛЕЙБОЛЫН зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 2023 оны 06 дугаар сарын 19-29 өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдах Монголын хүүхдийн спортын зуны 7 дугаар наадмын шигшээ тэмцээнд оролцох эрхийг авсан баг тамирчдад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдөр боллоо.
Нээлтэд АЗДТГ-н Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Т.Баясгалан
ГСА-н БТСГ-н дарга Б.Буянтогтох
ГСА-н волейболын холбооны тэргүүн Б.Баттуул
ГСА-н волейболын холбооны зөвлөх гишүүн ОУХМ С.Хүрэлбаатар нар оролцлоо.
Тус тэмцээнд:
Охидын ангилалд 3-р байранд Б.Баярмаа ахлах дасгалжуулагчтай, Б.Жамбаноров, Б.Уянга туслах дасгалжуулагчтай Э.Халиун ахлагчтай Говьсүмбэр аймгийн охидын баг тамирчид
Хөвгүүдийн ангилалд 3-р байранд Ч.Мөнхбатаа ахлах дасгалжуулагчтай, Ч.Туяацэцэг, Номин-Эрдэнэ туслах дасгалжуулагчтай Ё.Хүрэлтулга ахлагчтай Дорнод аймгийн хөвгүүдийн баг тамирчид
Охидын ангилалд 2-р байранд Ч.Мөнхбатаа ахлах дасгалжуулагчтай, Ч.Туяацэцэг, Номин-Эрдэнэ туслах дасгалжуулагчтай Д.Баярчимэг ахлагчтай Дорнод аймгийн охидын баг тамирчид
Хөвгүүдийн ангилалд 2-р байранд Б.Баярмаа ахлах дасгалжуулагчтай, Б.Жамбаноров, Б.Уянга туслах дасгалжуулагчтай Г.Мөнхбаяр ахлагчтай Говьсүмбэр аймгийн хөвгүүдийн баг тамирчид
Охидын ангилалд 1-р байранд Жаргалсайхан ахлах дасгалжуулагчтай, Сэрсандэмид туслах дасгалжуулагчтай Б.Одончимэг ахлагчтай Хэнтий аймгийн охидын баг тамирчид
Хөвгүүдийн ангилалд 1-р байранд Жаргалсайхан ахлах дасгалжуулагчтай, Сэрсандэмид туслах дасгалжуулагчтай Ц.Ананд ахлагчтай Хэнтий аймгийн хөвгүүдийн баг тамирчид шалгарлаа.
Монголын хүүхдийн спортын зуны 7 дугаар наадмын волейболын зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогчдоор.
Охидын ангилалд
1. Шилдэг хамгаалагчаар Говьсүмбэр аймгийн шигшээ багийн тамирчин Б.Болорцэцэг
2. Шилдэг холбогчоор Хэнтий аймгийн шигшээ багийн тамирчин Б.Энхрийлэн
3. Шилдэг хаагчаар Говьсүмбэр аймгийн шигшээ багийн тамирчин О.Индра
4. Шилдэг давуулагчаар Дорнод аймгийн шигшээ багийн тамирчин Д.Баярчимэг
5. Шилдэг довтлогчоор Хэнтий аймгийн шигшээ багийн тамирчин Х.Нэргүй
Хөвгүүдийн ангилалд
1. Шилдэг хамгаалагчаар Хэнтий аймгийн шигшээ багийн тамирчин А.Өгөөдэй
2. Шилдэг холбогчоор Хэнтий аймгийн шигшээ багийн тамирчин Б.Эрмүүнтөгөлдөр
3. Шилдэг хаагчаар Говьсүмбэр аймгийн шигшээ багийн тамирчин Б.Болорсүх
4. Шилдэг давуулагчаар Дорнод аймгийн шигшээ багийн тамирчин Ё.Хүрэлтулга
5. Шилдэг довтлогчоор Говьсүмбэр аймгийн шигшээ багийн тамирчин Э.Одмөнх нар тус тус шалгарлаа.
Я
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.